Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хууль зүйн сайдыг анхаарал хандуулахыг хүслээ

Өнөөдөр иргэн Б.Саранцэцэг, Б.Цэндсүрэн нар "Цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйлдэл, жирийн иргэдийг хэлмэгдүүлж байна" хэмээн хоёр дахь удаа хэвлэл мэдээлэлд хандав.

Тэдний хөвгүүд болох Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг 2013 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө цагдаагийн ажилтан мөрдөн байцаагч Молор-Эрдэнэд  халдаж, дээрэмдэхийг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татжээ.  Энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард болж, шүүгдэгч хөвгүүд цагдаад зодуулсан, мөрдөн байцаагч Балдорж нь бичиг үсэг огт мэдэхгүй хүнийг өмгөөлөгчгүйгээр байцааж, мэдүүлэг авахдаа хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирлоо төлчихвөл хэрэг дуусна зэргээр хуурч мэхэлсэн гэж шүүх үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Энэ үед УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж, цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийг Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь шалгах журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөн байцаагч шалгах болжээ. Гэсэн ч энэ хэрэгт Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг буруутган, улмаар өнгөрсөн 4 сарын 7-нд цагдан хорьсон байна. 

Одоогоор тэдний хөвгүүд хэрэг хийгээгүй хэмээн өлсгөлөн зарласан бөгөөд хүүхдүүдээ эргэхээр очиход нь “Хүүхдүүд чинь тэртээ тэргүй өлсгөлөн зарлаж байгаа юм чинь эргэж очиж хоол өгөх хэрэг байгаа юм уу” гэхчилэн доог тохуу хийсэн талаар иргэд ярьж байна. Мөн тэд олон өмгөөлөгчид хандсан ч “Цагдаа, прокурор нийлсэн хэрэг дээр ажиллахгүй” хэмээн цааргалдаг аж.

Энэ үеэр тэд цагдаа прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хохирч буй иргэдтэй нийлж холбоо байгуулах гэж буйгаа мэдэгдээд хууль зүйн сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан