Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Ноён О.Акуна Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар энэ сарын 19-22-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга О.Акуна өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай уулзаж анагаах ухааны салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хэрэгжиж буй төслийн талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Түүний үзэж байгаагаар анагаах ухааны салбар дахь цөмийн физикч, онкологч, техникийн ажилтнуудыг дотоодоо бэлтгэх талаар дэмжлэг үзүүлэх боломжтойгоос гадна дээрх боловсон хүчинг бэлтгэх хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулж их дээд сургуулиудад нэвтрүүлж болох талаар санал болгосон юм байна.
Мөн цаашид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өндөр хөгжилтэй гадаад орнуудад дээрх мэргэжилтэнг бэлтгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.  
Үүний зэрэгцээ АНУ-ын Эрчим хүчний яамны цөмийн хамгаалалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй хуучин Кобальт-60 төнөг төхөөрөмжийг шулуун хурдасгуураар сольж болох бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан