Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Гар утасны нөлөөг судална
Их Британийн эрдэмтэд гар утаснаас хүүхдийн тархинд үзүүлдэг нөлөөг судлахаар болжээ. Энэ оны есдүгээр сард эхлэх судалгаанд 11-12 насны 2500 хүүхдийг хамруулна. Судалгааны явцад эрдэмтэд хүүхдүүдийн ой санамж, анхаарал, сэтгэн бодох чадварыг судлаад гурван жилийн дараа буюу 2017 онд дахин судалгаа явуулаад харьцуулан үзэх аж. Үүнээс өмнө гар утаснаас хүнд үзүүлдэг нөлөөг судлахдаа зөвхөн насанд хүрэгчдийг хамруулж байсан юм. Их Британийн Засгийн газар ба гар утасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүжүүлж байгаа энэ судалгаанд анх удаа хүүхдүүдийг хамруулж байна. Насанд хүрэгчдийг судлах явцад гар утас хүнд хортой нөлөө үзүүлдгийг батлаж чадаагүй ч өсч, хөгжиж байгаа хүүхдийн бие махбодь гар утасны цацруулдаг долгионд илүү мэдрэмтгий байдаг гэсэн таамаг байдгийг энэ судалгаагаар шалгаж байгаа аж.
Их Британийн Эрүүл мэндийн үндэсний алба нь 16 хүртэлх насны хүүхдүүдийг зайлшгүй шаардлагатай үед гар утсыг ашиглаж байх, ярих хэрэгцээ гарвал “hands-free” системийг ашиглаж байх зөвлөгөөг гаргасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан