Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Л.Амарзаяа: Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд дүүргийн оролцоо чухал

-Хотын даргын захирамж гараад гурван сар өнгөрч. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн захирамжийн дагуу танай дүүрэг ямар ажил хийсэн бэ. Хотын авто замын сүлжээний гол зангилаа нь байрладаг дүүрэг шүү дээ?
-Хотын даргын захирамжийн дагуу дүүргийн Засаг дарга захирамж гаргасан. Бид ажлаа үндсэн гурван чиглэлд хуваасан. Хүүхэд залуучууд, ялангуяа бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, явган болон авто замын ойролцоо байгаа ТҮЦ, павильон худалдаа үйлчилгээг цэгцлэх гэсэн үндсэн чиглэлээр хэд, хэдэн арга хэмжээ аваад байна.
-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ гэхээр Замын цагдаагийн газар хийж, хэрэгжүүлэх ёстой юм шиг ойлгодог. Тэгвэл дүүргүүд яаж оролцдог юм бэ?
-Зохион байгуулалттай холбоотой арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд өртөхгүй байх чиглэлийн багц ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал, гарцын тэмдэг, тэмдэглэгээг тодорхой болгож, сургуулийн ойр орчмоор хурд сааруулагч байрлуулах болон хичээл орох, тарах үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтнуудыг ажиллуулах зэргээр зохицуулдаг.
-Салбар нэгжүүд буюу хөдөлмөрийн, цагдаагийн, худалдаа үйлчилгээний зэрэг байгууллага нь дүүргийн тамгын газрын харьяанд ажилладаг. Нэгэнт тухайн дүүрэгт хэрэгжиж байгаа ажил учраас дээрх газрууд осол, аваараас иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд оролцох байх. Уялдаа холбоо нь ямар байдаг вэ?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж бий. Үүнд, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт болж буй үйл явдал, арга хэмжээг бие даан зохицуулах эрхийг нь тусгасан. Бид энэ хүрээнд дүүргийнхээ цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Дэд бүтэц тохижилтын, Худалдаа үйлчилгээний, Боловсролын, Хөдөлмөрийн зэрэг хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Харин зам тээврийн ослын хувь, хэмжээний тухайд гэвэл нийслэлийн бусад дүүргээс онцгойрох зүйл байхгүй. Төвийн дүүрэг учраас замын хөдөлгөөний нягтрал их байдаг. Мөн зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгжийн тоо ч бага биш. Харин арга хэмжээ авч эхэлснээс хойш зам тээврийн осол, гэмтэлд өртөж байгаа явган зорчигчдын тоо багасч байна. Ялангуяа Чингэлтэйн өргөн чөлөөнд замын голоор тусгаарлах хайс хийсэн. Ингэхээр замын голоор чөлөөтэй гардаг иргэд багассан. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөөг иргэд мэдэж байгаа байх. Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл авто зам дагуу хашлага, хайс хийсэн. Ингэснээр явган зорчигч зөвхөн гарцаар гарах боломжтой юм. Хашлага даваад зам хөндлөн гүйх иргэд цөөрөхөөр автомашинд мөргүүлэх иргэдийн тоо багассан. Харин одоо бидэнд туслах болон зарим жижиг замын асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ дээрх замуудад гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээг хангалттай тавих ажил ид өрнөж эхэлсэн.
-Авто зам дагуу нүүрс борлуулдаг худалдаачдыг өнгөрсөн өвлөөс шахаж эхэлсэн. Энэ нь мөн л авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг. Гэхдээ Сүхбаатар дүүргийн хувьд нүүрс гэхээс илүү авто замтай ойрхон ТҮЦ, жижиглэнгийн худалдаа их харагддаг. Үүнийг яаж зохицуулж байна?
-Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нүүлгэх шаардлагатай ТҮЦ, павильон сонин борлуулах цэгийн судалгааг гаргасан. Дээрх судалгааг зөвшөөрөлгүй байрлуулсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, иргэдийн гомдлын дагуу, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн шаардлагын дагуу гаргасан юм. Нийт 42 ТҮЦ, павильон зөрчилтэй байсан. Гар дээрх худалдаа болон ТҮЦ-ээр үйлчлүүлж байгаа иргэд зам хөндлөн гарч гүйдэг эсвэл замын нэгдүгээр эгнээнд авто машинаа тавиад түгжрэл үүсгэдэг. Тиймээс өөр байршилд шилжүүлэх, зарим нэгнийх нь үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авч байгаа. Гэхдээ нөгөө талдаа худалдаа эрхлэгчдийн асуудал үргэлж хөндөгддөг. Амь зуулгаасаа саллаа, өөр арилжаа хийх боломжгүй гэдэг л дээ. Гэлээ гээд хүний амь нас ямар ч наймаа арилжаанаас чухал учраас бид хууль журмаа л дагах нь зүй. Ёс журмынхаа дагуу худалдаа наймаа хийдэггүй, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулах зэрэг зөрчил ч байнга гардаг талаар иргэд ярьдаг учраас чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг санах хэрэгтэй. Нэг, нэгнийхээ эрх ашгийг хөндөж болохгүй. Өөрөөр хэлбэл, бизнес хийж болно. Гэхдээ таны бизнес хийж байгаа арга бусдад хохиролтой бол худалдаа наймаагаа зогсоох ёстой. Бид ч шахаж шаардана.
-Өмч газрын харилцааны асуудал дүүрэг бүрт тулгардаг. Авто тээврийн осолтой холбоотой зүйл яригдаж байгаа учраас үүнтэй уялдуулаад асууя. Зам руу шахаж орсон хашлага, довжоо бий юу?
-Хамгийн том зөрчилтэй асуудлын нэг бол яах аргагүй энэ. Авто болон явган зорчигчийн замд хашаагаа тулгаад эсвэл шат довжоогоо гаргасан байгууллага цөөнгүй. Энэ бүхнийг цэгцлэх гээд зарим нэг газрын шат, довжоог нураасан. Нийтийн эзэмшлийн зам, талбайд дур мэдэн зогсоол байгуулж ашиг олдог газруудын үйл ажиллагааг зогсоох ажил мөн үргэлжилж байна. Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай энэ ажилд манай дүүргийн Өмч газрын харилцааны алба, Цагдаагийн нэг болон хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран ажиллаж байгаа.
-Осол аваар зам дээр гардаг хэдий ч үүнд нөлөөлөх далд шалтгаан олон байна. Ажлын хэсгийн зүгээс ямар нөхцөлийг түлхүү авч үзэж байгаа вэ?
-Харин тийм. Осол гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа олон шалтгаан бий. Худалдаа наймаанаас эхлээд орц гарц, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ гээд цуварна. Ажлын хэсгийн хувьд Замын цагдаагийн тасаг ослын шалтгаан нөхцөлийг тодруулаад, бид түүнийх нь дагуу ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр ажиллаад явж байна. Хөдөлмөрийн хэлтэс гэхэд л сургууль, цэцэрлэгийн ойр орчимд иргэдийг ажиллуулж, хүүхдүүдийг зам хөндлөн гарахад нь тусалдаг байх жишээтэй. Гэхдээ дээрх хэлтсүүдийн уялдаа холбоог сайн гаргаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, авто замтай хаалга нь нийлсэн 16 сургууль дүүргийн хэмжээнд бий. Тэдгээр сургууль дээр 22 хүн ажиллаж байна. Тэднийг 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд багтсан иргэдээс сонгож, ажиллуулсан. Тэгэхээр нэг талаараа хөтөлбөрийг дэмжих, нөгөө талаараа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг зэрэг шийдэж байгаагаараа тустай юм. Үүнийг зохион байгуулахад, Хөдөлмөрийн, Боловсролын, Замын цагдаагийн тасаг гэсэн гурван хэлтсийн оролцоо маш их. Хөдөлмөрийн хэлтэс ажиллах хүнээ өгөхөд, Замын цагдаагийн тасаг тэднийг ямар байршилд хэрхэн зогсох, дадлага туршлага суулгаж, боловсролын хэлтэс сургуулийнхаа байршлыг гаргаад өгчихөж байгаа юм л даа.
-Иргэдээс их өндөр үнэлгээ авч байгаа ажлын нэг бол мөн. Үүний хажуугаар сургуулийн цагдаа ажиллаж байна. Нэг ажлыг хоёр газраас хийгээд байгаа юм биш биз?
-“School police” ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулдаг. Эцэг эхчүүд сайн дураараа оролцох энэ ажилд бүх сургууль хамрагддаг. Тэд хүүхдүүдийнхээ сургуулийн орчмоор эргүүл хийх ажлыг давхар гүйцэтгэнэ. Харин 40-с дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд гарц, гарам дээр зогсч байгаа иргэд нь Замын цагдаагийн тасгийн сургалтад хамрагдсан, замын хөдөлгөөний дүрэм журмыг судалж буй юм. Автомашин зогсоох зохих хэмжээний эрх үүрэгтэй, дохиуртай.
-Бид хүүхдэд зориулсан автомашины суудал хэрэглэдэггүй нь бас эрсдэл дагуулдаг?
-Хүүхдийн хамгаалалтын суудлыг хэрэглэж занших талаар маш олон газар ярьж байна. Үүнийг нэг мөр шийдэхгүй бол үнэхээр болохгүй. Уг нь бол хүүхдийг эрсдэлээс хамгаалах чухал ажил хэдий ч эцэг, эх жолооч нар төдийлөн ухаарахгүй байна. Зарим нь бүр автомашины хүрдэн дээрээ хүүхдээ суулгаад хөдөлгөөнд оролцдог. Энэ талаар ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа ч оновчтой шийдэл олдохгүй байна. Хүүхдэд зориулсан суудал байхгүй гээд торгоод байж бас боломгүй. Стандарт нь ч алга. Тиймээс энэ орон зайд бизнес эрхлэгчид олноор орж ирвэл хэн, хэндээ ашигтай. Адаглаад хамгаалалтын суудал байхгүй бол арын суудалдаа хамгаалалтын бүстэй зорчуулах хэрэгтэй байна.
-Ер нь салбар нэгжүүд ямар хугацаанд цуглаж, үр дүнгээ хэлэлцэнгээ цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө гаргадаг юм бэ?
-Долоо хоног бүрийн лхагва гарагт цугладаг. Өнөөдрийн байдлаар найман удаа уулзчихаад байна. Эргэх холбоотой, хамтын ажиллагаатай байгаа учраас үр дүн гарч байгаа. Гэлээ гээд бид “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” энэ ажлыг зогсоохгүй. Хэрэгжиж дуусах хугацааг ч заагаагүй байгаа. Нэг голдирол журамд ортол нь энэ ажлыг үргэлжлүүлнэ.
-Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг санах хэрэгтэй-
Он гарсаар Хотын дарга Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” талаар авах арга хэмжээний тухай захирамж гаргасан. Дээрх ажлын хүрээнд Нийслэлд багагүй ажил өрнөж, дүүргүүд захирамжийн дагуу иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай байршлуудад явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага хийж байршуулах зэрэг олон үүрэг хүлээсэн. Энэ тухайд Сүхбаатар дүүргийн Хот, нийтийн аж, ахуй тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга Л.Амарзаяатай ярилцлаа.

Б.ШИРНЭН
0 Сэтгэгдэл