Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Railbus Толгойтоос Амгалан хүрэхдээ 8 байршилд зогсоно
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар  төлөвлөөд байна. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий Railbus-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх саналыг  хотын дарга 2013 онд гаргаж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж байсан юм. Энэхүү санал өнөөдөр ажил хэрэг болж, ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг  нийслэлчүүд хүлээн аваад байна. РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал,  Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтийн ажлыг цогцоор нь хийж эхлээд байна. Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх юм.
Нийслэлээс  дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулах, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан