Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бас нэг стандарт бус жишиг буюу гурван давхар “дээл”
ҮХАА-н сайдаас Х.Баттулгыг долоо хоногийн өмнө хүсэлтийнх нь дагуу чөлөөлсөн бол маргааш нь буюу 16-ны өдөр Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1 дэх заалтыг үндэслэж Ерөнхий сайд захирамж гаргажээ. Захирамждаа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулсан байна. Албан ёсоор тамга тэмдэг солилцоогүй ч өчигдрөөс энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Засгийн газрын тухай хуулийн 21.4-т “Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно”, 23.1.5-д  “Энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно.
Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ”, 30.1-т “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан байна.

Гэхдээ дараагийн сайдыг томилтол өмнөх сайд нь үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг жишиг бий. Ерөнхий сайд гаргасан шийдвэрээ дөрөв хоногийн дараа мэдэгдэж, хэрэгжүүлэн Уул уурхайн сайд Д.Ганхуягт дахин нэг “дээл”  давхарлаж өгөв. Энэ бол улстөрчдийн хэлэх дуртай стандарт бус шийдвэрийн нэг байлаа.  
Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж “давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ ҮХАА-н сайд Х.Баттулга өөрөө өгсөнийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээн авч “дан дээл”-тэй болгосон. Үүнээс хойш түүний ажлыг хэн авах талаарх таамаг, таавар тасрахгүй байгаа. Янз бүрийн хувилбар яригдаж байгаа ч хараахан тодорхой болсон зүйл үгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, өмнөх Засгийн газарт НХХЯ-нд дэд сайд байсан Д.Нямхүү нарын нэр дуулдаж эхэлсэн. Гэхдээ эцсийн байдлаар шийдвэр гараагүй гэнэ.

Түүнээс гадна хамгийн эхлээд АН дотроо хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцаж шийдэх зарчимтай. Үүний тулд АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шийдэх учиртай. АН-ын хэрэг эрхлэх газрынхан хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир ойрын үед Гүйцэтгэх зөвлөл хурал зарлаагүй байгаа аж. Хурлын дараа тэргүүлдэг гүйцэтгэх зөвлөл 32 гишүүнтэй “Алтангадас фракцынхан давамгайлдаг аж. УИХ дахь АН-ын бүлэг ҮХАА-н дараагийн сайдаар хэнийг томилох талаар огт ярилцаагүй гэж бүлгийн дарга мэдээлсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санктпетрбургт энэ долоо хоногийн сүүлчээр болох Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор явах юм. Тэгэхээр энэ долоо хоногтоо яаран сандран ҮХАА-н сайдад нэр дэвшигчийг оруулж ирэхгүй болов уу.

Засгийн газрын тухай хуулиар 30 хоногийн дотор нөхөн томилохоор УИХ-д оруулах ёстой. Долоо хоног нь ч өнгөрчихлөө, энэ хугацаандаа нэг сайддаа дахин нэг “дээл өмсүүлж” авлаа. Нэг сар гэдэг урт боловч, УИХ-д оруулж, намуудтай зөвшилцөж, хэлэлцэж батлах гэж бас л хугацаа орж таарна. Дараагийн сайд “давхар дээл”-тэй байх уу, “дан тэрлэг”-тэй байх уу гэдэг ч одоогоор тодорхойгүй байна. Тэр болтол Д.Ганхуяг сайдыг олон давхар дээлээр хучиж, их л халууцуулах нь бололтой. Хэрвээ энэ хооронд ҮХАА-н салбарт алдаа, дутагдал гарвал хэн хариуцлага хүлээх бол гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь, Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж УИХ-д суудалтай нам, бүлэг дэмжиж Тунхаг бичигт гарын үсэг зурж байсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14. Гэхдээ энэ амлалтдаа хүрч, Ерөнхийлөгчийн санаачилж оруулсан хуулиудыг дэмжсэн нь тун цөөхөн. Ажил үүргийн давхардлыг арилгах бус улам нэмэгдүүлж байгаа Засгийн газрын тэргүүн ч мөн адил энэ санаачилгын эсрэг зогсч буйгаа дахин баталлаа.
0 Сэтгэгдэл
Швейцарьт гэлүү Австрит гэлүү нэг том уулзалт дээр гадныы том улс төрчид Ганхуяг сайдыг тэнэг толгой гэж хочилж хошигносон гэс эн Гөх инээдэм инээдэм зе
Энэ нөхрийг гадаадынхан DICKHEAD буюу ТЭНЭГ ТОЛГОЙ гэж нэрлэсэн гэжугаашдээ хаахаа харваас тэнэг царайтай кеке
ХАА сайдгүй байхад малчид малаа маллаад болоод л байна.Тариаланчид тариа ногоогоо тарьж хураагаад болоод л байна. Сайд тариа тарихгүй ногоо хураахгүй,ямаа самнахгүй,үнээ саахгүй
ЭНЭ ХООРОНД НЭГ УВС ХҮНЭЭ ЧИХЭХ ХОР НАЙРУУЛАХ БИЗ ДЭЭ
чааваас даа энэ загийн толгойнууд бүгд бөөстчихжээ тас чавчихгүй л бол бүүр хамуу болох нь ээ яана даа ардууд минь ээ очиж очиж огцрох өнцөгт суусан энэнд өгөх гэж ёстой ухаангүй ноёд урагшгүй албат гэж энэ
НӨГӨӨ УВСЫН ХЭДЭН ЭТГЭЭДИЙГ ХАХУУЛДАЖ ТЭМЦЭЛ ХИЙДЭГ НЯМХҮҮ АРАЙ БИШ БАЙЛГҮЙ ДЭЭ
Тэнэг Алтанхуяг юу ч хийж чадахаа байжээ. Дандаа аргална хуурна мэхэлнэ эсвэл хүч хэрэглэнэ. Үүнээс өөр юу ч хийж чадахгүй Монголыг доройтуулах ажлыг өдөр тутам хийнэ. Ард түмнийг мал гэж боддог бололтой Энэ тэнэг зайлаагүй цагт Монгол орон хөгжихгүй нь тодорхой
Хамгийн их уншсан