Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Шинжлэх ухаан технологийн их сургууль, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих, инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх боломж нээгдэх юм. Харин уг төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн төслийг өчигдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм. 

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээр, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус дэмжсэн.

Эдгээр хэлэлцээрүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахаар хуваарьт ороод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан