Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг болох гэж байна
Оюутан, залуусыг зуны амралтын хугацаанд нь ажлын байраар хангах, их бүтээн байгуулалтын ажилд оролцуулах,  орлогыг нь нэмэгдүүлэх,  зорилго бүхий Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.

    Энэхүү хөтөлбөрөөр Сумын залуус, Ажлын гараа, Их бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах төслүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь  аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлж байна.

    Сумын залуус төслийн хүрээнд их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын баг нь тухайн сум орон нутгийн эрх ашиг, онцлог хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээг орон нутгийн иргэдэд очиж хүргэх юм.

    Ажлын гараа төслөөр 21 аймаг 330 суманд жишиг өвөлжөө барих, мал төллөлт болон ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх болон сумын хөгжилд нэмэр болохуйц тохижилтын ажилд сум, орон нутгийн оюутан, залуучуудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ.

    Барилга, уул уурхай, авто болон төмөр зам, бусад салбаруудын их бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудын багийг оролцуулах төслийг Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Дээрх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь ажил олгогч байгууллагуудтай удаа дараагийн уулзалтыг зохион байгуулж одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжээс 651 ажлын байрны захиалгыг аваад байна.

    Мөн энэ арга хэмжээний хүрээнд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтран 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны байранд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор ажил олгогч байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалгад оюутан залуучуудыг бүртгэн авч ажлын байраар хангах, нөгөө талаас ажил хайж байгаа оюутан, залуучууд ажлын байрны мэдээлэл авах боломж бүрдэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан