Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Их гүрнүүдийн өмнөд туйлын булаалдаан эхэллээ
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Хойд ба Өмнөд туйлын мөс эрчимтэй хайлж, бүс нутаг дахь байгалийн баялгийг олборлон ашиглах боломж гарсан. Үүнийг дагаад их гүрнүүд Хойд туйлыг булаацалдаж эхэлсэн. Хойд туйл ёроолдоо хүн төрөлхтөн олон арван жил ашиглах боломжтой асар их газрын тос, шатдаг хийн нөөцтэй учир Америк, Канад, Орос, Норвеги, Хятад гэсэн их гүрэн баялгийг өөрийн өмч гэж батлахын төлөө их мөнгө зарж, цэрэг армиа ч бэлдээд эхэлсэн юм. Гэтэл нөгөө туйл болох Антарктидыг ч их гүрнүүд булаацалдаад эхэлж. 3.6 сая хавтгай дөрвөн км талбайтай Антарктид тив нүүрс, төмрийн хүдэр, хром, никель, зэс, алмаз, газрын тосны асар их нөөцтэй. Гэхдээ тивийн дийлэнх нь зузаан мөсөөр хучигдсан, ашигт малтмал олборлохыг хориглосон олон улсын тохиролцоотой учир өдийг хүртэл хөндөөгүй юм.
1963 онд Орос, Америк зэрэг 46 улс Антарктид тивийг хамтран удирдах гэрээ байгуулж, үйлчлэх хугацаанд өмнөд тивтэй холбоотой бүх төрлийн газар нутгийн маргааныг зогсоосон түүхтэй. Гэхдээ энэ гэрээнд нэгдсэн ямар ч улс хүссэн үедээ гэрээнээс гарч газар нутгийн маргаан эхлүүлэх эрхтэй. Хиймэл дагуулаас авсан зурагнаас үзвэл сүүлийн гурван жилийн дотор Антарктидын мөс хайлах хурд хоёр дахин нэмэгдэж. Ингэснээр ойрын ирээдүйд энэ тивийн байгалийн баялгийг ашиглах боломж бүрдэж буй юм. Австрали улс боломжийг эртхэн ашиглахаар шийдсэнээ албан ёсоор мэдэгдсэн. Тус улсын Байгаль орчны сайд Грег Хант “Олон улсын эрх зүйн дагуу Австрали нь Антарктид тивийн газар нутгийг өөрийнх гэдгээ баталгаажуулахын тулд өмнөд тивд идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Бид энэ тивийн газар нутгийн 42 хувийг өөрийнх гэж үзэж байгаа. Хэрэв бид одоо л энэ газар нутгаас татгалзвал хойч үедээ туйлын хариуцлагагүй хандсан хэрэг болно” гэв.
Австраличууд Антарктидад явуулж буй үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд мөс зүсэгч шинэ усан онгоц захиалан үйлдвэрлүүлж эхэлжээ. Олон зуун сая ам.долларын үнэтэй усан онгоц нь 1200 тонн ачаа тээвэрлэж, 1.65 метр зузаан мөсийг зүсэх чадвартай. Түүнчлэн Антарктид руу Тасмани арал дээрх усан онгоцны боомт, нисэх буудлыг өргөжүүлэн сайжруулахад мөн л олон арван сая ам.доллар зарцуулахаар болсон байна.
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Хойд ба Өмнөд туйлын мөс эрчимтэй хайлж, бүс нутаг дахь байгалийн баялгийг олборлон ашиглах боломж гарсан. Үүнийг дагаад их гүрнүүд Хойд туйлыг булаацалдаж эхэлсэн. Хойд туйл ёроолдоо хүн төрөлхтөн олон арван жил ашиглах боломжтой асар их газрын тос, шатдаг хийн нөөцтэй учир Америк, Канад, Орос, Норвеги, Хятад гэсэн их гүрэн баялгийг өөрийн өмч гэж батлахын төлөө их мөнгө зарж, цэрэг армиа ч бэлдээд эхэлсэн юм. Гэтэл нөгөө туйл болох Антарктидыг ч их гүрнүүд булаацалдаад эхэлж. 3.6 сая хавтгай дөрвөн км талбайтай Антарктид тив нүүрс, төмрийн хүдэр, хром, никель, зэс, алмаз, газрын тосны асар их нөөцтэй. Гэхдээ тивийн дийлэнх нь зузаан мөсөөр хучигдсан, ашигт малтмал олборлохыг хориглосон олон улсын тохиролцоотой учир өдийг хүртэл хөндөөгүй юм.1963 онд Орос, Америк зэрэг 46 улс Антарктид тивийг хамтран удирдах гэрээ байгуулж, үйлчлэх хугацаанд өмнөд тивтэй холбоотой бүх төрлийн газар нутгийн маргааныг зогсоосон түүхтэй. Гэхдээ энэ гэрээнд нэгдсэн ямар ч улс хүссэн үедээ гэрээнээс гарч газар нутгийн маргаан эхлүүлэх эрхтэй. Хиймэл дагуулаас авсан зурагнаас үзвэл сүүлийн гурван жилийн дотор Антарктидын мөс хайлах хурд хоёр дахин нэмэгдэж. Ингэснээр ойрын ирээдүйд энэ тивийн байгалийн баялгийг ашиглах боломж бүрдэж буй юм. Австрали улс боломжийг эртхэн ашиглахаар шийдсэнээ албан ёсоор мэдэгдсэн. Тус улсын Байгаль орчны сайд Грег Хант “Олон улсын эрх зүйн дагуу Австрали нь Антарктид тивийн газар нутгийг өөрийнх гэдгээ баталгаажуулахын тулд өмнөд тивд идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Бид энэ тивийн газар нутгийн 42 хувийг өөрийнх гэж үзэж байгаа. Хэрэв бид одоо л энэ газар нутгаас татгалзвал хойч үедээ туйлын хариуцлагагүй хандсан хэрэг болно” гэв.
Австраличууд Антарктидад явуулж буй үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд мөс зүсэгч шинэ усан онгоц захиалан үйлдвэрлүүлж эхэлжээ. Олон зуун сая ам.долларын үнэтэй усан онгоц нь 1200 тонн ачаа тээвэрлэж, 1.65 метр зузаан мөсийг зүсэх чадвартай. Түүнчлэн Антарктид руу Тасмани арал дээрх усан онгоцны боомт, нисэх буудлыг өргөжүүлэн сайжруулахад мөн л олон арван сая ам.доллар зарцуулахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
























