Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
А.Лхагвадорж: Газар өмчилсөн монгол хүн хоёрхон өрөө байр мөрөөдөх ёсгүй
хүний насаараа цуглуулж байж олж авсан алга дарам газрыг хүний дөрвөн хананы дундах алга дарам газраар луйвардаж авч байгаа луйварчдын гар хөл
Төрийн жижиг бөөснүүдийн нэг хэн нэгэнд таалагдаж энэ 2 жил жаахан юм шаачих санаатай яваа нэг гуйлагчин
Энэ одоо хаанаас бас нэг Портуна Батбаяр гараад ирэвээ, Хэнч биш бас нэг луйварчин
Гэр хорооллын орон сууцжуулах төслийн дарга А.Лхагвадоржтой ярилцлаа.

-Хотоос хийсэн төлөвлөлтөөс гадна иргэд маань өөрсдөө нийлж газраа орон сууцаар солих санал гаргаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Манайх газар шинэчлэн зохион байгуулах ажлаа хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 24 мянга гаруй хүсэлт ирсэн. Газрын эзэд айл саахалтаараа нийлж, шинэчилсэн зохион байгуулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх гээд бид хичээж байгаа юм. 24 мянга гаруй хүсэлтэд янз бүрийн санаа бодол туссан байсан. Бид хэнтэй нийлж, ямар хүрээг хамарч, газраа шинэчилэн зохион байгуулах вэ гэдэгт зөвлөгөө өгсөн. Үр дүнд нь одоогоор 220 гаруй бүлэг байгуулсан байна. Дунджаар 20-30 газрын эзэн нийлж бүлэг байгуулсан гэхээр 4000 гаруй газрын эзэнд зөвлөгөө өгсөн гэсэн үг л дээ. Өөрсдөө түр зөвлөл байгуулж, дарга, нарийн бичгээ сонгоод явж байгаа бүлгүүд маань одоо төлөвлөх ажилдаа орчихсон.
-Газрын эзэд маань өөрсдөө төлөвлөгөө хийж чадахгүй шүү дээ. Энэ тал дээр нь ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ?
-Төлөвлөх явцад нь манайх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө. Ямар дэд бүтэцтэй байх нь мөн төлөвлөх явцдаа тодорхой болно. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил бол ондоо. Компаниуд өөрсдийн гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу иргэдтэй тохиролцоод газрыг нь авч байгаа. Харин манай байгууллага газрын эздийн хүсэл сонирхлын дагуу өөрсдөө төлөвлөөд тохилог амьдрах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь, газрын эзэд өөрсдөө төлөвлөж, төслөө хийж, түүнийгээ батлуулаад явах нь хамгийн зөв зам гэж үзсэн. Жишээ нь, газрын 100 эзэн байлаа гэхэд дунджаар тооцоход 4.5 га өмчлөлийн талбай, 1.5 га нийтийн эзэмшлийн талбайтай байдаг. Бид тэнд нь очоод энэ хэсгээр зам барьж болох юм байна, энэ хэсгээр шугам явна, хойд талын гудамж чинь нийлээд зохион байгуулалт хийх гэж байгаа болохоор та энэ айлтайгаа хамтрах хэрэгтэй гээд зөвлөнө. Газрын эздээ цуглуулбал бид яриа сургалтаа хийгээд өгнө. Хүн бүрийн хүсэл өөр өөр. Ингээд нэгдсэн 100 айлын 50 нь орон сууцанд орохыг, 30 нь амины орон сууцтай болохыг, 20 нь худалдахыг хүсчээ гэвэл бид энэ зургаан га талбайд нийт 2500 ам.метр талбай бүхий нийтийн орон сууц, 3000 ам.метр талбай амины орон сууц, газраа худалдах 20 иргэний газрыг авахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай болно. Төлөвлөгөө хийж, хотоос техникийн нөхцөлөө авсан компаниуд буюу хөрөнгө оруулагч нарт санал болгох зарчмаар явах юм. Дэд бүтцийн асуудалд хотын хөрөнгөөр хийнэ.
-Хэрэв иргэдийн тавьсан нөхцөл компаниудад ашиггүй санагдвал яах вэ. Хөрөнгө оруулагч олдохгүй бол?
-Ашигтай гэж үзвэл компаниуд өөрсдөө төслөө бариад ороод ирнэ. Хэрэв хөрөнгө оруулагч олдохгүй бол буцаад газрын эзэдтэйгээ ярилцаж, арай өөр хувилбар боловсруулах уу, хүсээд байгаа байр сууцныхаа талбайг багасгах уу гэдгээ шийднэ. Нөгөө талдаа компаниудад өрсөлдөх боломж олгож байгаа юм. Эндэхийн иргэн 50 ам.метр талбайтай хоёр өрөө байр хүсч байгаа юм байна. Энэ ажил үнэхээр ашигтай болохоор бид 60 ам.метр талбайтай байр өгье. Эсвэл өөр компани энд ажил эхлүүлэх нь гээд хоорондоо өрсөлдөж мэднэ. Чанар, үнэ, хэмжээний хувьд компаниуд өрсөлдөх эрх нээлттэй учраас газрын эзэд ч хамгийн ашигтай нөхцөлөөр газраа зохион байгуулах боломжтой.
-Одоо төлөвлөгөө хийчихсэн хэсгүүдийг компаниуд сонирхож байна уу?
-Томоохон компани алга. Гэхдээ хувийн орон сууц барьдаг компаниуд сонирхож л байна. Ер нь, иргэд төлөвлөлт, төсвөө өөрсдөө хамт боловсруулаад гаргах нь бүх ажлын 90 хувь юм. Дараа нь техникийн ажил асуудалгүй шийдэгдэнэ шүү дээ.
-Газрын эздийн хандлага ямар байх шиг байна?
-Өнөөдрийг хүртэл иргэдийн мөрөөдөл нь хоёр өрөө байр л байлаа. Газраа өмчлөөд авчихсан монгол хүний мөрөөдөл хоёрхон өрөө байр байх ёсгүй юм. Өмчилсөн газар дээрээ тохилог амины орон сууцтай болохыг мөрөөдөх хэрэгтэй. Амины орон сууц, хаус гэхээр их холын санагдаад байх шиг. Гэтэл иргэд өөрийнхөө өмч дээр төлөвлөөд барих юм бол зах зээлд ам.метр нь хоёр сая төгрөгөөр зарж байгаа орон сууцнаас хамаагүй хямд өртгөөр амины сууцтай болох боломжтой. Ингээд л явбал их зөв. Газрын эзэд бэлэн юм л хүсээд байна. Өнөөдөр бэлэн хоёр өрөө байр байвал шууд орчих гэдэг. Тэд өөрийнхөө өмчийг захиран зарцуулах эрхтэй, шийдвэр гаргаад явах боломжтой гэдгээ сайн ухамсарлахгүй байх шиг. Дээр нь газрынхаа үнэ цэнийг мэдэхгүй, мэдээлэл мэдлэг дутуу санагддаг. Өнөөдөр албан ёсны тоогоор 93 мянган иргэн газар өмчилсөн. Хүсэлт өргөдөл бичээд өг гээгүй, манай ажилтнууд хаалга үүдийг нь тогшиж ороод бэлэн маягт бөглүүлэхэд ердөө 20 гаруй мянга нь бөглөж байгаа юм. Үлдсэн 70 гаруй мянга нь хэн нэгэн ирээд надад гоё байшин барьж өгөх ёстой гээд сууж байна гэсэн үг. Гэтэл маягт бөглөж өгсөн 20 гаруй мянган хүнээс 220 бүлэг л байгуулсан гэж байгаа. Ямар ч цалин хөлсгүйгээр өөрийнхөө болон бусдын амьдралын төлөө явж байгаа 220 бүлгийн ахлагч нарыг хүндлэх хэрэгтэй.
-Өөрийнх нь амьдралыг сайжруулах гэж байна гэж ойлгохгүй, газрыг нь булаах гэсэн юм шиг санадаг байх л даа?
-Газрыг нь булаана гэхээр хэн ч эмзэг хандана. Танайхыг газарт оруулна гэвэл бөөн бослого тэмцэл болдог биз дээ. Бид хэлдэг юм. Таны газрыг хэзээ ч хэн ч булаахгүй. Харин та санаачилгатай байж газар дээрээ аятайхан амьдраач гээд байхад л хөдлөхгүй суучихдаг. Яахав, энэ ажил эхлээд ганцхан жил болж байгаа. Гэхдээ ганцхан жилийн дотор 4000 гаруй газрын эзэн хоорондоо ойлголцоод 220 бүлэг байгуулсан нь маш том үр дүн. Ямар ч гэсэн газрын эзэд хөдлөөд эхэллээ.
-Одоо газраа төлөвлөөд хөрөнгө оруулагчаа хайж байгаа бүлэг бий юу?
-220 бүлгийн 38 талбар байна. Эхний ес нь төлөвлөлтийнхөө шатанд орсон. Манай төлөвлөлтийн хэлтэст төслөө зураад эхэлсэн гэсэн үг. Энэ нь хар зураг л даа. Ерөнхий төлөвлөгөөний шатанд очоод техникийн нөхцөлөө аваад хөрөнгө оруулагч нарт танилцуулах юм. Энэ хурдаараа явбал наадмын дараа гэхэд түрүүчийн ажил эхлэх байх. Түрүүлж бэлэн болсон төслийн дэд бүтцийн санхүүжилтийг хотоос шийдээд явна гэсэн бодлого барьж байгаа. Бусад бүлэг нь маш хурдан зохион байгуулалтаа хийж чадвал төлөвлөх ажилдаа ороод явж байгаа есөн бүлгээсээ түрүүлээд гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл
ard
bil lab gazraa bairaar solihgui ee 50 orchim say togrogond 2 dabhar saihan haus bariad abch chadnaa gantshan tseber bohitiig shiideed ogchih
2014.05.23
2014.05.23
2014.05.23
2014.05.23