Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллана

Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал ноён Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айдчлал хийж байна. Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан эрхэм Мартин Дахиндинийг 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Швейцарийн Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаагаараа онцлогтой юм.
 Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх тэр дундаа төмсний үйлдвэрлэл, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Уулзалтын үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан 2009, 2010 онуудад тохиосон зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Мартин Дахиндинд гүн талархал илэрхийллээ. Мөн цаашид хөдөө аж ахуйн гаралтай “Органик Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлд таниулж гаргахад,“Монгол төмс хөтөлбөр”-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг бусад  хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн техник туслалцааг аван хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан