Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
С.Балчиндорж: “Хонх”-ын Цогоогийн тухай олигтой бүтээл хиймээр байна
Энэ удаагийн зочноор С.Балчиндоржийг урилаа. Тэрээр Булган аймагт Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулах, Ардчиллыг сурталчлан таниулах үйл хэрэгт зүтгэж явсан нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Булган аймагт МоАХ-ны салбар анх хэрхэн байгуулж байснаас яриагаа эхлэх үү?
-Би Булганд төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн багшийн сургуульд элссэн юм. Тухайн үед манай сургуульд баруун зүгийн шилдэг оюутнууд сурдаг байлаа. Багш нар маань ч их мундаг. Тэнд ардчиллын салхи ид сэвэлзэж байсан үе. Оюутнууд нийгэмд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг бүгд л ойлгож байсан. Би сургуулиасаа жилийн чөлөө аваад нутагтаа очсон юм. Намайг Булганд ирэхэд Ардчилсан холбооны салбар зөвлөл байтугай, энэ тухай ойлголттой хүн ч цөөн байлаа. Аймгийн захиргаанд ажилладаг Москвагийн Их сургууль төгссөн Жаргалсайхан, Эвлэлийн хороонд ажилладаг Ганболд, Татварын хэлтэст ажилладаг Дэлгэрсайхан, Золбаяр нарын хэсэг залуу ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. 1990 оны гуравдугаар сард Улаанбаатарт улстөрийн өлсгөлөн болох үед аймгийн төвийн Лхагвадоржийн талбай дээр Усны аж ахуйн инженер Сүхбаатар, мөн тэнд ажилладаг байсан хоёр, гурван залуу, Ганболд нарын хэдэн хүн цуглаж аймгийн анхны цуглаан зохион байгуулсан юм. Түүнээс хэдэн өдрийн дараа ардчиллыг дэмждэг хүмүүс аймгийн Хүүхдийн ордонд цуглаж, Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Тэр оройдоо Хүүхдийн ордны зааварлагч Байгаль ахын өрөөнд салбар зөвлөл байгуулахаар хуралдлаа. Ингээд Монголын ардчилсан холбооны салбар зөвлөл манай аймагт байгуулагдсан. Хурлаараа усны аж ахуйн Ганболдыг даргаар сонгож, тэргүүлэгчдээ ч сонгосон. Гавьяат жүжигчин болсон Очирбат гуай “Залуу хүн байна Балчиндоржийг тэргүүлэгчээр сонгоё” гэсний дагуу би тэргүүлэгчийн нэг болсон доо.
-Ардчилсан холбооны аймгийн зөвлөл тухайн үед ямар ажил явуулж байв. Ухуулга хийж, жагсаал цуглаан зохион байгуулах гэх зэргээр л ажиллаж эхэлсэн үү?
-Харамсалтай нь, тэр хуралд оролцож байсан хүний олонх нь явцын дунд орхиод одсон. Ганболд, Баясгалан, Батдэлгэр бид хэд л үлдсэн. Сүүлд нь цагдаад ажиллаж байсан Мөнхсайхан, модны үйлдвэрийн Оюунбаатар гэдэг залуу нэмэгдсэн. Бид хэд Ардчилсан холбооны үйл хэргийг тавдугаар сар гартал тууштай дэмжиж ажиллалаа. Би түүх нийгмийн багш мэргэжилтэй. Анх удаа аймагтаа социологийн судалгаа явуулж шөнөжингөө түүнийгээ дүгнээд нөхөдтэйгөө сууж байсан маань санаанаас гардаггүй юм. “Ардчилал” сониноо зарна. Сум нэгдлийн дарга нар хүртэл буудалд дуудаад хоёр гурваар нь нууцаар сонин авч байсан нь одоо бодоход инээдэмтэй.
-Ардчиллыг дэмжлээ гээд орон нутгийн захиргаанаас элдэв дарамт шахалт ирж байв уу?
-Бид дөрөвдүгээр сард МоАХ-ны улстөрийн үйл ажиллагааг дэмжээд өлсгөлөн зарлах тухай ярьж байх үед орон нутгийн шугамын радиогоор биднийг элдвээр хэлэх болсон. Намайг ах дүү нараар маань хүртэл ятгаж, сэнхрүүлэх гэж оролдож байлаа. “Больж үз, хэр хэмжээндээ бай, ээж, хэдэн дүүдээ туслахын оронд ингэж яваад шорон оронд орох гээ юу” гээд хамаатнууд загнаж гарсан. Үүний зэрэгцээ дэмжиж хэлэх хүн ч олон байсан. Ээжийн маань ажиллаж байсан цэцэрлэгийн дарга Чанцал эгч “Зөв зүйтэй ажил шүү” гээд хэлж л байсан. Гэхдээ дэмжих нэг хэрэг. Яг үйл хэрэгт зориглож оролцоод сэтгэл санааны дарамт амсаад явна гэдэг өөр зүйл л дээ. Би тавдугаар сарын 1-ээс өмнөх юмыг л ярьж байна. Түүнээс хойш сонгууль болсон шүү дээ. Сонгуульд Булган аймгаас Ардчилсан намаас нэр дэвшсэн Пүрэвдорж гуай сонгогдсон.
-Та нарын хийсэн ухуулга сурталчилгааны үр дүн байх даа?
-Тэгж хэлбэл ёстой түүх гуйвуулсан хэрэг болно. Тэр хүн сонгогдсон нь ардчиллыг залуу хүмүүс дэмжиж байсан гэдгийн л илэрхийлэл. Оросын цэргийн анги байсан Булганы Орхон руу цэцэрлэгийн багшийн сургууль, автотээврийн техникумыг шилжүүлсэн юм. Тэнд газар газраас ирсэн оюутан олон байсан нь нөлөөлсөн.
-Би ардчиллын анхдагч нараас “Таны тухайн үед хүсч тэмүүлж байсан нийгэм өнөөдөр бий болж чадсан уу” гэж асуух дуртай. Таны хувьд?
-Харьцангуй ойлголт. Би хувьдаа авахыг хүссэн бүх зүйлээ авсан. Надад өмчтэй болох, гадаад боловсрол эзэмших, аялах, үг хэлэх, бизнес хийх эрх чөлөө нээгдсэн. Өөр юу хэрэгтэй юм бэ. Ардчилсан хувсгал өрнөх үед Булганд малчдын цалинг 1000 төгрөг болгоно гэх яриа гарч байсан. Хүмүүсийн хөх инээд нь хүрч малчид мянган төгрөгтэй болох гэнэ гээд даапаалж байлаа. Өнөөдөр малчид түүнтэй дүйцүүлэхгүй хөрөнгөтэй болсон. Энэ чинь бахархах ёстой зүйл биз дээ. Би 20 ч хүрээгүй жаахан хүүхэд байхдаа Ардчилсан хувьсгалд оролцож явснаараа бахархдаг.
-“Хонх”-ын Цогоо агсантай дотно байсан гэл үү?
-Зан араншингийн хувьд Цогоо ах чинь ширүүн хүн шүү дээ. Гэхдээ яагаад ч юм бэ надад их сайн байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган ах надад “Чи юм бичдэг хүн байна даа. Гайгүй мэддэг хүний хувьд “Хонх”-ын Цогтсайханы тухай баримтат кино бичээд өгөөч” гэдэг юм байна. Энэ тухай хэвлэлийн “мундаг”-ууд болох “Алмас” Батбаяр, “сахал” Нацагаа ах хоёртой уулзахдаа хэлсэн юм. “алмас” ах “Чи Цогтсайханы тухай бичих гэж байгаа бол арван жилийн дараа бич. Тэгвэл хүн үнэ цэнийг нь мэдрэх болно” гэсэн. “Хонх”-ын Цогоогүйгээр Ардчилсан хувьсгалыг төсөөлөхөд хэцүү. Иргэдийг хамгийн их уриалан дуудсан хүн нь яах аргагүй Цогоо ах гэж боддог.
-Та тэгээд бичсэн үү?
-Би бичсэн. Бичиж байгаа гэдгээ Их хурлын дарга байсан Энэбиш агсанд хэлэхэд, “Санхүү төсвийг нь ах нь олж өгье. Чи сайн бичээрэй” гэж байсан. Шал өөр намын хүн шүү дээ. МоАХ-ны 25 жилийн ой болж байхад “хонх” Цогоогийн тухай ядаж сонин дээр гарсан гайгүйхэн материал алга. Дарь Сүхбаатараас бусад нь энэ хүнийг дурсахгүй байна. Надад зохиол нь байгаа ч кино болоогүй дээ. Үүнээс илүү юм хийгээсэй гээд хүлээгээд байдаг юм. Хөрөнгө олж өгнө гэсэн Энэбиш дарга маань нас барсан. Би ч гадаад руу явсан болохоор энэ зохиол кино болж чадаагүй л дээ. Одоо Эрдэнэбулган гуайн толгойд энэ тухай бодол бий л байх. Угтаа Эрдэнэбулган найруулагч, Энэбиш агсан санаа тавих биш МоАХ, Ардчилсан нам санаачлах ёстой зүйл л дээ.
Энэ удаагийн зочноор С.Балчиндоржийг урилаа. Тэрээр Булган аймагт Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулах, Ардчиллыг сурталчлан таниулах үйл хэрэгт зүтгэж явсан нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Булган аймагт МоАХ-ны салбар анх хэрхэн байгуулж байснаас яриагаа эхлэх үү?

0 Сэтгэгдэл