Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Амины орон сууцыг 8 хувьд хамруулах шийдвэр удахгүй эцэслэн гарна
Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ.
“Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ. Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.
ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ. Дашрамд сонирхуулахад, 1111 төв нээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна.
Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ.“Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ. Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.
ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ. Дашрамд сонирхуулахад, 1111 төв нээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна.
0 Сэтгэгдэл






















