Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Инээсээр байгаад насан өөд болно гэдэг......

Инээвэл залуужина, нас уртсана гэдэг дээ. Гэтэл инээснээсээ болоод тэр дороо насан эцэсэлсэн гашуун түүх бас байна аа. Тэгэхээр чангаар инээх, удаан инээх нь амь насанд цөвтэй байх нь. Өөрөөр хэлбэл инээд эм юм бол тунг нь тааруулахгүй бол бас хордлого болж үхэлд хүргэдэг байх нь.

Инээднээсээ болж насан эцэслэсэн тохиолдол түүхэнд нэг биш байдаг байна.
Эртний грекийн философч Крисипп нэг удаа илжигэндээ дарс өгчихөөд, тэр нь хөлчүүрхэж модноос инжир жимс авч идэх гэж байхыг нь харан инээсээр өөд болсон гэнэ.

Италийн жүжгийн зохиолч, хошин шогч Ренессанс Пьетро Аретино халамцуу үедээ сонин онигоо сонсоод инээсээр байгаад нас барсан гэдэг. Өөр нэг хувилбараар бол инээж байхдаа савж унахдаа тархиа хагалаад нас барсан гэдэг.
Шотландын зохиолч Томас Уркухарт их хөгжилтэй хүн байж энэ нь ч түүний амийг авч одсон гэнэ.  Тэрээр Шотландын Карл  II хаан арал дээр явган нүцгэн зугтааж ирснийг сонсоод шоолон инээсээр байгаад амь алдсан гэнэ.

Манай эрин үед ч гэсэн инээднээсээ болж амиа алдсан хүн нэг биш. Английн барилгачин-чулуучин Алекс Митчелл 1975 оны гуравдугаар сард телевизээр британийн хошин шогийн “Гудиз” хөтөлбөр үзэж байгаад 25 минутын турш инээгээд зүрх нь тэсээгүй гэдэг. Харин түүний бэлэвсэн эхнэр нь телевизийн суваг руу утасдаж нөхөрт нь ийм таатай үхэл бэлэглэсэнд талархал илэрхийлсэн гэнэ.

2003 онд Таиландын нийслэл Бангкокт мөхөөлдөс зөөдөг машины жолооч, 52 настай Саен-Ум бас л хоёр минутын турш тасралтгүй инээж байгааг насан өөд болжээ.
0 Сэтгэгдэл
2 minut ineewel uhehnee inehee bolioo
Хамгийн их уншсан