Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
МЗХ 3500 мод тарьлаа
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлсэн байгууллага гэж хэлж болохоор байлаа. Учир нь МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ны дэргэдэх клубууд мөн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуучууд Багануур дүүрэгт 3500 мод тарьж нийслэлд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд топ Г.Уранцэцэг хүртэл нэгдэж нэгэн өдрийг залуучуудтай мод тарьж, цэвэр агаарт өнгөрүүлсэн байна. 3500 мод тарьсан залуучуудын өдрийн хоолны мөнгийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат твиттерээр зарлаж хандиваар босгосон бөгөөд хилийн цэргийн 052 ангийн байлдагчид бэлдсэн байна. Ямартай ч залуучуудын тарьсан модыг зун намрын турш 35 залуучууд услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах бөгөөд ажилчдын цалинг “Korean Air” компани хариуцаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд нийслэлд 3500 мод нэг дор тарьсан удаагүй. Тиймээс МЗХ-ны залуучууд болон Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуу, хилийн цэргийн 052 ангийн байлдагчиддаа баяр хүргье мөн энэхүү үйл ажиллагаа “Спирт үү, спорт уу” аян шиг орон нутгийн залуучуудад хүрч “давалгаалах” болтугай.

0 Сэтгэгдэл