Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
М.Отгонбаяр: Нүүрсний үнийн зөрүүнээс жилд 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна
“Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай уурхайн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Багануурын уурхай энэ жил хэдэн тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна вэ?
-Энэ онд манай уурхай 3.8 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жил бас ийм хэмжээний нүүрс олборлосон. Цахилгаан станцуудын өргөтгөлийг харж байхад нүүрсний хэрэглээ улам өсөх хандлага бий. Гэтэл манай уурхайн хүчин чадлынхаа дээд цэгт хүрч ажиллаж байгаа. Манай уурхайн хүчин чадал 3.8 саяас илүү гарч чадахгүй. Энэ жилийн нүүрсний нийлүүлэлт, хэрэгцээ их сонин болох байх гэж харж буй юм. Анх байгуулагдахдаа жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай байсан. Одоо техник хэрэгсэл хуучирсан, бэлэн байдал алдагдаж байгаа. Тэгэхээр дөрвөн сая тонн нүүрс олборлоход маш хүнд.
-Техникийн шинчлэлт хэр хийж байна вэ?
-Бага багаар хийж л байна. Гэвч уурхайн техникийг бүрэн шинэчлэхэд их хөрөнгө мөнгө, цаг хугацаа нэлээд шаардлагатай. Иймд стратеги төлөвлөгөө боловсруулсан. Одоо Төлөөлөн удирдах зөвлөл, “Эрдэнэс МГЛ” компанид танилцуулна.
-Уг төлөвлөгөөнд ямар ямар ажил хийхээр тусгасан бэ?
-Уурхайг конверийн системд шилжүүлэх, угаах үйлдвэр барих зэрэг ажил төлөвлөсөн.
-Гадаадаас хөрөнгө оруулалт татах бололцоо бий юу?
-Үүнийг сайтар ярьж шийдэх учиртай. Урьд нь авсан урт хугацааны хөрөнгө оруулалтаа төлөөгүй зүйл бий. Үүнийг шийдэхгүй бол хөрөнгө оруулалт татахад төвөгтэй. Гэхдээ бид үр ашигтай шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байж л өрөө дарж чадна. Иймд хөтөлбөр боловсруулж Засгийн газар, толгой компанидаа санал тавих гэж байгаа юм.
-Тэгэхээр хэдий хэмжээний зээл аваад байгаа вэ?
-Японы Засгийн газар, Дэлхийн банкнаас урт хугацаатай зээл авсан. Мөн техникийн хэсэгчилсэн шинэчлэлт хийхдээ Худалдаа хөгжлийн банкнаас бас 80 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан.
-Цахилгаан станцуудаас хэдий хэрийн авлагатай вэ?
-Уг нь, энэ өрийн сүлжээ овоо гайгүй болж ирсэн. Гэвч сүүлийн нэг, хоёр жилд энэ асуудал жаахан хүндрэх шинжтэй байна. Манай уурхай цахилгаан станцуудаас 6.5 тэрбум төгрөг авах ёстой. Багануурын дулааны станц, “ТЭЦ-2”-ын хуримтлагдсан өр нэлээд хүнд байгаа. Бусад нь мөнгөө бага багаар төлөөд явдаг.
-Уурхайн хөрс хуулалх ажил ямар байгаа бол. Жилд төлөвлөсөн хөрсөө хуулж чадаж байгаа юу?
-Манай уурхайн хөрс хуулалт 13 сая шоо метрээр хоцрогдож яваа. Өнгөрсөн онд төлөвлөсөн хөрсөө хуулсан. Дээр нь сая орчим шоо метр хөрс нэмж хуулсан юм. Өөрөөр хэлбэл, хоцорч яваа хөрс хуулах ажлаас бага боловч амжуулсан гэж болно. Жил ирэх тутам хуулах хөрсний зузаан нэмэгдэж байна. Тухайлбал, жилд 3-5 метрээр зузаарч буй юм. Тэгэхээр хөрс хуулах ажил бол манай мөнхийн сэдэв.
-Уурхайн гүн жил бүр нэмэгдэж нэг тонн нүүрс олборлох зардал өсч буй гэлээ. Энэ хэрээр алдагдалтай ажиллаж буй гэдэг. Ер нь, жилд хэдий хэмжээний алдагдалтай ажиллаж байна вэ?
-Манайх бол нүүрс олборлодог бусад уурхайнуудаас онцлогтой. Дэлхийн зах зээлийн үнэ ханшаас шалтгаалаад тэд үйлдвэрлэлээ зогсоож байна. Гэтэл манай уурхай зогсох эрх байхгүй. Улс орныг дулаан, цахилгаантай байлгахын төлөө ажилладаг. Ийм учраас манай уурхайн алдагдалтай ажиллаж буй гол шалтгаан нь нэг тонн нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоосон явдал. Иймд жил бүр алдагдал нэмэгдээд байгаа юм.
УИХ-аар саяхан эрчим хүчний үнийг үе шаттайгаар чөлөөлөх тухай асуудал яртлаа. Гэвч манай нүүрсний үнэ хэтэрхий доогуур тогтсон. Ийм учраас төр засгаас шуурхай арга хэмжээ авах байх гэж бодож байна. Өнөөдөр нэг тонн нүүрсээ 22500 төгрөгөөр цахилгаан станцуудад өгдөг. Харин өөрийн өртөг нь 26000 төгрөгт хүрсэн. Ингээд үнийн энэ зөрүүнээс жилд 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй юм. Багануурын уурхай яадгаа алдаад алдагдалтай ажиллаад байгаа юм биш. Төр засаг, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа биелүүлж л байна.

0 Сэтгэгдэл