Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Долоонбуудал, Баянхошууг хотын дэд төв болгон хөгжүүлэх санхүүжилтийн гэрээг баталлаа
Сангийн сайд Ч.Улаан танилцуулгадаа, манай улсад 2012 оны байдлаар нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөн байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа боловч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг”-т дурдсанаар Улаанбаатар хотын хүн ам ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь хотын төвд хэт нягтрал үүсгэх, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байдлаар явж ирсэн бөгөөд гэр хороололд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө орууүлалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм гэдгийг дурдав.

  Мөн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгийн зорилтууд дээр үндэслэн боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөлтэй уялдуулан төлөвлөсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх 10 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана гэдгийг тодотголоо.

 Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүд Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар саналаа хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжиж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан