Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны 5 дугаар сарын 22-нд тохиов.

Ойг тохиолдуулан Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-наас тус улсын нийслэл Берн хотноо зохион байгуулсан хүлээн авалтын үеэр элчин сайд В.Пүрэвдорж хэлсэн үгэндээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны замнал, өнөөгийн байдал, ирээдүйн төлөвийг үнэлж, Швейцар Улс Монгол Улстай дипломат харилцаа анхлан тогтоосон өрнөд Европын орнуудын нэг, худалдааны социалист бус анхны түнш орон гэдгийг онцлов.

Эдүгээ Монгол, Швейцарын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, бичил уурхай, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт, мөн сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өргөжин тэлж байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж буй Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас манай оронд амжилттай хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг элчин сайд цохон тэмдэглэв.

Хүлээн авалтад Швейцарийн ГХЯ, Парламент, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Харьяатын алба, ЕАБХАБ-ын алба зэрэг байгууллагын албан тушаалтнууд, мөн Монгол, Швейцарийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй швейцар иргэдийн төлөөлөл уригдан оролцов.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан