Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Хятадын компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмнэ гэв
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирал Дин Шюедун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус корпораци нь олон улсын хэмжээнд 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны нэг тэрбум гаруй ам.долларыг манай улсад оруулжээ. Улмаар энэ тоог дорвитой нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын төр, засгийн төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулах боломжийн талаар судалж буй нь энэ аж.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уулзалтын үеэр эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлвийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах давуу талуудыг онцлов. Тухайлбал, хөрш орнуудын зүгээс дэмжлэг хүлээсэн “Таван шугам” буюу “Талын зам” төсөл болон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугмын ажилд хөрөнгө оруулах ач холбогдлын талаар тодотгосон юм. Монгол Улс бол хувийн өмчийг хуулиар хамгаалдаг орон юм. Түүнчлэн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтад БНХАУ-ын оролцоо 50 жилийн өмнөх Энхтайваны гүүрийн ажлаас хойш харьцангуй бага байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд дурдсан юм.
Харин БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирал Дин Шюедун хэлэхдээ, “УИХ-аас өнгөрсөн жил баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол оронд хөрөнгө оруулахад таатай уур амьсгалыг бүрдүүлсэн. Тиймээс харилцан ашигтай сайн төслүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байна”гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирал Дин Шюедун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Тус корпораци нь олон улсын хэмжээнд 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны нэг тэрбум гаруй ам.долларыг манай улсад оруулжээ. Улмаар энэ тоог дорвитой нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын төр, засгийн төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулах боломжийн талаар судалж буй нь энэ аж.

0 Сэтгэгдэл