Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
Буянт-Ухаад нэг өрөөтэй 224 байр эзэнгүй үлдсэн

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газар өчигдөр бүтээн байгуулалтын цагаар ажлаа тайлагнав. Хөгжлийн банкны 50 сая ам.доллараар санхүүжиж, 1500 хүнд ажлын байр олгосон их бүтээн байгуулалтын үрээр ам.метр нь 1.28 сая төгрөгийн үнэтэй 1764 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнийг нийгмийн зорилтот бүлэгт олгохоо Засгийн газар зарлаад ТҮЦ машинаар бүртгэхэд есөн мянга гаруй иргэн санал ирүүлсэн. Тэдний мэдээллийг нягтлаад 5935 иргэнийг хямд орон сууц авах анхны шаардлага хангасан гээд хоёр удаагийн сугалаагаар 1540 иргэн байр авах эрхтэй болсон. Гэвч тэд байрны төлбөрийн урьдчилгаа 25-30 хувийг шууд тушаах боломжгүй, банкны шалгуурт очоод бүдрэх болсон нь сүүлийн үеийн асуудалтай мэдээлэл болчихоод байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдэд банкууд итгэхгүй үйлдлээс болж буцаасан  нь цэвэр агаарт, цэлгэр уужим байртай болно гэж догдолсон олон хүнийг гонсойлгов. Юутай ч “ТОСК” оногдсон чиг үүргийн дагуу хямдхан орон сууц барьж, ашиглалтад оруулж чадсан гэдгийг захирал А.Гантулга дахин дахин нотлон хэлэх аж. Өөрөөр хэлбэл, байр бариад өгсөн, багтаж шингээд орох нь иргэдийн өөрсдийн асуудал гэж үзэж буй бололтой.

Гэвч нөхцөл байдлыг бодитоор авч үзэхийг хичээе. Урьд нь, орон сууцны зээл жилд дунджаар 16 хувийн хүүтэй байв. Барилгын компаниуд бараг сууриа тавиагүй байхдаа л орон сууцны төлбөрөө авч, түлхүүр гардуулж өгөхөд тооцоогоо дуусгасан байхыг шаарддаг байв. Түүнчлэн орон сууц барьцаалж, олон хүний хөрөнгө атгах бүрэн эрхтэй байв.

Энэ удаа хөрөнгөө барьцаална гээгүй, хамаг ажлыг дуусгаад, ашиглалтад орсон барилга борлуулж буй, тэр бүү хэл тэнгэрт тулсан хүүг жилийн найман хувийн тооцоогоор ногтолж, тэгээд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдэд боломж олгохыг зорьсон, гэр хорооллыг цөөлөх бодит бодлого гэдгийг мартаж болохгүй. Төрөөс олгосон төрийн албан хаагчдын 4000 айл, ипотекийн 100 мянган айлын орон сууц, жилд найман хувийн хүүтэй моргейжийн зээлд хамрагдаж байгаагүй хүмүүст сугалааны эрх олгосон нь өвөл цагийн гамшиг утааны эсрэг бод­логын амин сүнс юм. Улаанбаатар хот дахь гэр хорооллын эсрэг вакцин болсон гэхэд хилсдэхгүй.

Уг вакцины дараагийн ээлж “Буянт-Ухаа 2” хороол­лын шав тавих ёслол өчигдөр болсон. Дараагийн ээлжийн долоон мянган өрхийн орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 сурагчийн сургууль, үйлчилгээний төв, соёлын ордон, долоон давхар гаражтай иж бүрэн хороолол сүндэрлэхэд 18 сар шаардлагатай. 2015 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгнө хэмээн гэрээнд товложээ. Гэхдээ энэ ажил хэрхэн үргэлжлэх нь “Буянт-Ухаа 1” буюу сугалаа зохион байгуулсан орон сууцны борлох явц, зээлийн орлогоос шууд хамаарна. Хэрэв эхний ээлжийн орон сууц бүгд эзэнтэй болоод анх оруулсан хөрөнгөө нөхчихвөл түүгээр нь хоёр дахь ээлжийн ажил үргэлжилнэ гэсэн үг. Харамсалтай нь, ашиглалтад орсон 1764 байрны 224 нь эзэнгүй байгаа гэнэ. Тодруулбал, 33-42 ам.метр талбайтай нэг өрөө байр үлдчихжээ. 33.47 ам метр талбайтай 70 байрнаас авахаар 45 залуу гэр бүл бүртгүүлснээс 28 нь шаардлага хангажээ. 39.47, 42.32 гэсэн ам метр талбайтай орон сууцнаас хэн ч захиалаагүй аж. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилах юм байна.


“Буянт-Ухаа 2” хорооллыг шинэ журмаар хуваарилна

“Төрийн орон сууцны корпорац”-ын удирдлагуудаас зарим асуултад хариу сонслоо.

-Сугалаанд ороод орон сууцны эрх авсан хү­мүүс арилжааны банкны шалгуурт бүдэрч байна. Ялангуяа хөгжлийн бэрх­шээлтэй, ахмад нас­тай хүмүүст банк зээл олго­доггүй. Үүнийг шийдэх боломж бий юу?
-Банк бол хувийн байгууллага. Тэд эрсдэлээ тооцох нь мэдээж. Дотоод журмынхаа дагуу асуудлаа шийдэж байгаа болов уу. Бидний зүгээс хямд орон сууц барина гэснээрээ дуусгалаа. Зээлтэй холбоотой хүндрэл, бэрхшээлийн талаар Монголын банкуудын холбооныхонтой уулзахаар тохирсон. Маргааш/өнөөдөр/ эхний уулзалт болно. Үүгээрээ зорилтот бүлэгт хэт хатуудуулахгүй, хөнгөвчилсөн байдлаар хандаач гэдгийг хэлэх юм. Гэхдээ ямар хариу гарахыг мэдэхгүй юм. Хэдийгээр арилжааны банкуудаар дамжуулж ипотекийн зээл олгож байгаа ч энэ нь Монголбанкны оруулсан мөнгө. Эргээд зээлийн ипотек болоод зах зээлд эргэлдээд явна. Тэр үүднээс нь хараад, банкууд нийгэмд хүлээсэн хариуцлага, ухамсраараа зорилтот бүлэгт сайнаар хандана гэж найдаж байна. Засгийн газрын журмаар иргэнд тавих шаардлага гэж байсан. Тодорхой орон сууцны хөтөлбөрт хамраг­даагүй, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, зээл олгох шалгуурыг хангасан байх гээд журам бий. Энэ талаарх асуулгад иргэд өөрсдөө захиалга өгөхдөө хариулсан юм. Тийм учраас өнөөдөр ийм асуудал үүсч байгааг ойлгох биз ээ.

-Гэрээ байгуулахад 10 хоног хүлээнэ, тэр хооронд зээлийн урьдчилгаагаа дуусгах ёстой гэлээ. Гэтэл банкуудтай хэлэлцэж, уулзаж байх хооронд 10 хоног өнгөрчихвөл яах вэ, сугалаа нь үхэх үү?
-Ийм буруу ойлголт яваад байна. Журмаараа 45 хоногийн дотор байраа сонгоод, урьдчилгаа төлбө­рийн тооцоогоо дуусгах ёстой. Мөн манай дээр ирээд 10 хоногийн дотор урьдчилгаагаа төлөх ёстой гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь, 10 хоногтоо төлж амжаагүй бол байр авах эрх хүчингүй болж, сугалаа үхнэ гэсэн үг биш.
Гагцхүү таны сонгосон давхар, тоот л хүчингүй болж болзошгүй. Өөрөөр хэлбэл, та 45 хоногийн дотор өөр давхарт, өөр байршилд суларсан орон сууц сонгож авах бололцоотой.
Хэрэв энэ хугацаанд үнэхээр амжихгүй, боломжгүй болчихсон гэвэл есөн мянгаас үлдсэн хүмүүст боломж олгох хэрэгтэй шүү дээ. Яагаад бид хугацаа тавьсан гэхээр мөнгө өөрөө үнэ цэнэтэй, хугацаатай, өдрөөр хүү тооцдог шүү дээ. Өдөр бүр тооцогдож, байр ашиглалтад орсны дараа ашгаа өгдөг. Одоо энэ ажлыг урин дулаан цагт дуусгахад хамгийн тохиромжтой, таатай байдаг.

-Хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалт эхэлсэн байна. Тэгвэл энэ удаа сугалаанд бүртгүүлсэн иргэдийн материал шууд орох болов уу?
-“Буянт-Ухаа 1” хороол­лын орон сууцнаас 1764 өрх л байртай болж, зээл авах бололцоотой. Үлдсэн долоон мянга гаруй хүн шууд автоматаар “Буянт-Ухаа 2” хорооллын сугалаанд орол­цоно гэсэн ойлголт байхгүй. Учир нь, Засгийн газрын журам нь зөвхөн эхний ээлжинд л зориулагдсан, шинэ хороололд шалгуур нь өөрчлөгдөх юм. 2015 оны сүүлчээр орон сууц ашиглалтад ороход тухайн үедээ Засгийн газар журмаа боловсруулаад явах байх. Одоо хэлэхэд эрт.

-“Буянт-Ухаа 1” хо­роол­­лоос нэг өрөө байр олон үлджээ. Тэгвэл цаашид хэрхэх бол?
-Эхний ээлжийн орон сууц­нуудаас нэг өрөө байр­ны захиалга маш бага ирсэн. Тиймээс бид “Буянт-Ухаа 2” хөтөлбөрийн хүрээнд давхрынхаа зохион байгуулалтад 2-3 өрөө байр оруулж өгсөн.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан