Билгийн

Доллар (USD)

2852.0

Улаанбаатар

+19°C
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
Ц.Түмэндэлгэр: Группийн үзлэгт шилжсэн нь оновчтой арга болсон

УБТЗ-ын харъяа Вагон ашиглалтын депогийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга Ц.Түмэндэлгэр өнгөрсөн онд УБТЗ-ын худалдаж авсан 2Т116-УМ серийн зүтгүүрт холбогдсон ачааны галт тэргийг дагалдаж Зүүнхараа өртөөнд  иржээ. Тэрбээр галт тэрэгний аяллын техникийн хэвийн ажллагааг хянах зорилгоор томилолтоор ирээд байсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.                

-Техник, үйлчилгээний газар ямар үйл ажиллагаа явуулж, УБТЗ-ын өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээдэг байгууллага вэ гэдгээс яриагаа эхлэх нь зөв байх?

-Улаанбаатар хотод үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Вагоны аж, ахуйн алба гэж бий. Ерөнхийдөө, төмөр замын тээвэрт  аялж байгаа ачааны болон суудлын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хариуцдаг чухал алба хэмээн тодорхойлж болно. Ажил үүргийн хувьд ачааны вагонуудыг Зүүнхараа дахь ачааны  вагон засварын депод төвлөрүүлэн  засварлах, ашиглалтын үед Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд хүртэлх 1111 км зам дагуу байршилтай  техник үйлчилгээний 14 газарт төвлөрүүлэн галт тэрэгний вагонуудын техникийн үзлэг, засвар,  үйлчилгээг хийж, төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг  хангах чиглэлээр ажилладаг. Зүүнхараа дахь  техник үйлчилгээний газар тэдгээр 14  газрын нэг нь юм. Зүүнхараа өртөөнд ачааны вагон засварын депо байдаг гэдгээрээ бусад техник үйлчилгээний  газраас ялгардаг учраас төлөвлөгөөт засварт орох вагоныг галт тэрэгнээс салгаж, засвараас гарахаар нь техникийн байдлыг нь шалгаж хүлээн авч замд гаргадаг онцлогтой. Мөн Зүүнхараа өртөөнд  зэрэгцээ болон давхардсан галт тэрэг их ажилладаг учраас бусад техник үйлчилгээний  газруудаас хоногтоо арай илүү тооны ачааны болон зорчигчийн  галт тэргийг  үзэж, шалгадаг.

-Тодруулбал, өдөрт дунджаар хэдэн вагон үздэг юм бол?

-Галт тэргээр нь ярвал ээлжиндээ 8-10-ыг үзэж байна. Нэг галт тэрэг дунджаар 40-50 вагонтой гэвэл хоногийн турш 700-800 вагон үзнэ гэсэн үг.

-Тэдгээрээс шууд ачааны вагон засварын  депод  салгаж засуулах  шаардлагатай вагонууд үзлэгийн явцад илрэх үү?

-Зүүнхараа дахь  ачааны вагон засварын депо нь УБТЗ-ын гэлтгүй  төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлдэг вагон бүхий  иргэд, аж ахуйн нэгжийн ачааны бүх төрлийн вагон засварладаг улсдаа ганцхан байдаг байгууллага. Тиймээс үечилсэн засварын хугацаа болсон салгаж засах вагонуудыг салгадаг.

Түүнээс Зүүнхараа өртөөнд  ирсэн галт тэрэг бүрээс вагонуудыг нь шууд салгаад засварт оруулаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, маргааш нэг вагоны засварт орох хугацаа нь боллоо гэхэд тээврийн онцлогоос хамааран аль өртөөнд  аялж байгаагаас шалтгаалж холбогдох бичиг баримтыг үйлдэж  Зүүнхараа  өртөөнд хүргүүлдэг онц­лог­той. Энэ нь техник үйлчилгээний газруудын ажлын нэг хэсэг юм.

-УБТЗ-аар  олон улсын галт тэрэг дайран өн­гөрч байна. Эдгээрийн техникийн үзлэг, аюулгүй ажиллагааг хангах үүргийг хүлээдэг үү?

-Дамжин өнгөрч байгаа хамтын нийгэмлэгийн бай­гуул­лагуудын вагонууд буюу ОХУ-аас БНХАУ руу гарч байгаа ачааны болон зорчигчийн, мөн УБТЗ-ын өөрийн эзэмшлийн тээвэрт явж байгаа вагон, төмөр замын шугамаар явах хувийн хэвшлийн вагон бас бий. “Болд төмөр ерөө гол” компанийн эзэмшлийн 3000, “Монголын төмөр зам” компанийн эзэмшлийн 245  ачааны вагон байдаг. Эдгээр  компанийн  вагонуудын тээвэрлэлтийн үеийн бүх үзлэг,  үйлчилгээг хариуцаж хийдэг. Дээр хэлсэн шиг 14 техникийн үйлчилгээний  газарт  вагонуудын техникийн аюулгүй ажиллагааг шалгадаг.

-Өнгөрсөн жил УБТЗ түүхэндээ байгаагүй их хэмжээний ачаа тээвэр­лэсэн. Цаашдаа ч нэмэгдэнэ гэж байна. Тэгэхээр техник үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах вэ?

-2009 онд байгуулагдсан манай депо нь бүх техник үйлчилгээний газрын  ажилт­ны  нийгэм, ахуйн  асуудал болон сургалт, техник, техно­логи, бодлого, хөрөнгө оруулалт зэргийг зохицуулдаг байгууллага. Мөн анх байгуулагдахдаа, тээврийн өсөн нэмэгдэж байгаа ажлын хэмжээтэй уялдуулж, зохион байгуулалтын олон арга хэмжээ авч ажилласан бөгөөд анх 400 гаруй  орон тоотой байсныг  569-д хүргэж зохион байгуулсан. Энэ жилийн хувьд тээврийн хэмжээ эхний хоёр улиралд бага байна. Нэн ялангуяа, транзит тээврийн хэмжээ багассан. Дотоодын экспортын ачаа ч гэсэн багассан. Тиймээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлаад хаана ажлын ачаалал их байна, тэр газарт ажилчдаа хуваарилан ажиллуулах зохион байгуулалт хийдэг. Тиймээс ажлын ачааллын хувьд хүндрэлтэй зүйл байхгүй.

-Технологийн хувьд ямар байдаг юм бэ?

-Тээврийн хэмжээнээсээ болон тухайн өртөө, зангилаан дээр байгаа ажлын онцлогоос хамааруулаад 2-3 жилд технологи өөрчлөгдөх ёстой байдаг. Бид 2009 онд депо байгуулагдсаны дараа нэгдсэн технологийн процессыг  өөрчилсөн. Түүнээс хойш технологийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин ажилбарын хувьд өөрчлөлт орсон. Ер нь, замын хэмжээнд УБТЗ-ын хэмжээнд нэгдсэн нэг технологийн процесстой байдаг.

-Технологи бус ажил­бараа өөрчлөх нь хэвийн ажиллах шаардлага хангах уу?

-Технологи солигдсоноос хойш дөрвөн жил болсон. Бид энэ хугацаанд нэгдсэн технологийн процесс гэдэг зүйлийг гаргасан. Тэгээд зохицуулалт хийгээд ажиллаж байна. 2010 онд нэг галт тэргэнд 4-5 хүн үзлэг хийдэг байсан бол одоо бид техник, үйлчилгээний газрын ажлын онцлог, тээврийн хэмжээнээс хамруулаад группийн үзлэгт шилжиж орсон. Ингэхээр гол ажлын үзүүлэлтээ алдагдуулалгүй хэвийн ажиллах боломжтой юм. Сүүлийн хоёр жилд гарч ирсэн хамгийн оновчтой арга нь группийн үзлэг болоод байгаа. Дараагаар нь хяналтын болон бүрэн үзлэгийг зааглаж  өгсөн явдал.

Хуучин Зүүнхараа өртөөнд  ирсэн галт тэргийг доод тал нь 45 минутын техникийн үзлэгт оруулдаг байсан. Харин энэ хэмжээний найдвартай үзлэгийг Толгойт юм уу, Сүхбаатарт  өртөөнд  үзчихээр энд 30 минутын дотор үзлэгт оруулдаг болсон.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан