Билгийн

Доллар (USD)

2853.0

Улаанбаатар

+16°C
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
Н.Нямдаваа: Сумын захиргааны 27 албан хаагч 27 мянган иргэнд үйлчилдэг


Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот  буюу Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваатай орон нутагт учирдаг олон бэрхшээл, амжилт бүтээлийн талаар ярилцлаа. Монголын  331 сумаас хамгийн олон хүн амтай, хамгийн олон барилга байшинтай гэвэл Мандалыг онцлох нь зүй.

-Монголын хамгийн олон хүн амтай гэдэг чухам хэд хүрснийг мэдэхгүй юм. Та эхлээд сумаа танилцуулаач?
-Манай сум 27 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл Монгол улсын нийт хүн амын нэг хувь нь энд ажиллаж, амьдардаг. Засаг захиргааны сум гэдэг нэгжээр бодож үзвэл маш олон хүнтэй. Олон хүнтэйн хэрээр амьдрал буцалсан л газар даа.

-Засаг даргаар сонгогдож, сумын хөгжлийг залах төрийн албанд хүчин зүтгээд удаж байна уу?
-Нутгийн захиргааны анхан шат нь багийн болон сумын Засаг дарга. Төрийн гүйцэтгэх засаглалын анхан шат шүү дээ. Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдөөс санал болгосон асуудлыг төрийн байгууллагын дүрэм журмаар сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллах ёстой. Ингэж л ажилладаг. Манай баг бүрэлдэхүүний хувьд төрийн албанд олон жил ажиллаж, ард иргэдийн баярлаж, бухимдсан асуудлыг зохицуулж сурсан. Тиймээс ажил хийхэд түүртэх зүйл алга. Хэрэв төрийн албаны муухан туршлагатай хүн бол манай сумын ажил түвэгтэй байх нь мэдээж. Яагаад гэвэл сум том байх тусам асуудал нь олон  болдог, амаргүй ажил. Харин бидэнд шантрах эрх үгүй. Ажлынхаа ард гарахын төлөө бусдыгаа уриалж ажиллах хэрэгтэй.

-Энэ жил танай сум түүхэн ойтой гэж сонссон. Ойгоо угтаж олон ажил төлөвлөсөн байх?
-Сумын 90 жилийн ой болж байна. Их ойгоо угтаад нэгдүгээрт түүхээ бичье гэж төлөвлөсөн. Мөн “Сайхан амьдралын төлөө хамтдаа байя” гэх уриа дэвшүүлж, хотоо тохижуулах ажил эхэллээ. Хүн бүр, айл бүр чадах чинээгээрээ тохижуулна. Наад зах нь гэрийнхээ үүд хаалгыг өөд татаж, хашаагаа будаж, мод тарья, гэрэлтүүлэгтэй болъё гэсэн. Нэлээд мод тарьсныг харсан байх. Ер нь, ойдоо зориулж долоон ажлын хэсэг гаргасан юм. Бүтээн байгуулалт, зохион байгуулалт, соёл урлаг, спорт, хөрөнгө санхүүгийн асуудал хариуцсан гэхчлэн гуравдугаар сараас хойш ажлын хэсгүүд ажилласан. Танай сониноор дамжуулж төрсөн нутгийнхаа ойд уугуул суугуул иргэд маань ирээрэй, бидэнтэй хамтран ажиллаарай гэж хүсье.

-90 жилийн ойдоо ирсэн хүмүүст хийсэн бүтээснээ үзүүлэх нь чухал. Бүтээн байгуулалтын томоохон ажлуудаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Хамгийн түрүүнд автозамаа засч янзлах их ажил байна. Автозамаа засч сайжруулж, тэмдэгжүүлэх ажил хийж байгаа. Манай нутгийн хөрс зөөлөн, нуга тутмын үржил шим ихтэй учраас зам маш амархан цөмөрдөг. Мөн замаа  сайжруулчихаар хэт хурдан давхиад осол гарах сөрөг талтай. Үүнээс сэргийлж тэмдэгжүүлж байгаа юм. Мөн гэрэлтүүлэг нэмэхэд сумын тогны хүчдэл хүрдэггүй учир нэмж дэд станц барьж эхэлсэн. Энэ жил гурван дэд станц шинээр барьж, энгэр газрууддаа гүний худаг гаргана. Өнгөрсөн онд цэвэр бохир усны шугам, битүү зах, 16 км асфальтан зам гээд 6-7 зураг төсөлд 400 гаруй сая төгрөг зарцуулсан. Дэд бүтцээ шийдэнэ гэдэг хотын ирээдүйн хөгжлийн хаалга нээгдлээ гэсэн үг. Дулаан орох гэж байгааг сонсоод барилгын 16 компани надад хандпаа.

-Уг нь багагүй мод тарьсан харагдлаа. Гэхдээ хог гэдэг том асуудал танай суманд байна аа?
-Зүүнхарааг эко хот болгохоор хичээж байна. Манай гуравдугаар сургуулийн Баярхүү багштай хүүхдүүд энэ уриалгыг идэвхтэй дэмжиж, олон газрын хог цэвэрлэсэн. Мөн оршин суугчдад цэвэр цэмцгэр байдалд уриалж байна.  Хүүхдүүд маань тун идэвхтэй ажилладаг.  Мандал сумын хүүхдийн оролцооны удирдах зөвлөл өнгөрсөн жилээс Засаг даргын дэргэд 35 гишүүнтэй ажиллах болсон. Тэгэхээр хүүхдээр дамжуулж, ар гэр, найз нөхдөд нь нөлөөлөх маягаар ногоон байгууламжаа нэмэх, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө хичээж байна. Зөвлөлийнхөө ачаар хүүхдүүд маань нэгдүгээрт зохион байгуулалтад суралцаж, хоёрт нийгмийн идэвхтэй болж байгаа юм.

-За, 90 жилийн ойг угтаж багагүй ажил өрнөж байгаа юм байна. Тэгвэл Зүүнхараа хотын ажилгүйдлийн түвшин ямар хэмжээнд байгаа вэ?
-Ажилгүйдлийн түвшин өндөр. Гэхдээ ажилгүй байна гэдэг хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Иргэд төрөөс ажлын байр горьдох биш өөрөө ажлын байраа олж, сайн хөдөлмөрлөх эсэх нь сонголт болчихлоо. Урьд нь, төр ажил өгөхгүй учир би ядуу байна гэдэг байсан бол одоо тэс ондоо эдийн засаг тогтоод байна. Үнэндээ ажилгүй гэчихээд өдөрт 30 мянган төгрөгийн цалин амлахад ирдэг хүн алга. Юу гэж ойлгох вэ. Иргэд үүнээс илүү орлоготой байна л гэсэн үг. Ажилгүйдлийг бууруулахын  төлөө бид Засгийн газраас хэрэгжүүлдэг янз бүрийн хөтөлбөрт аль болох олон хүн хамруулахыг хичээдэг. Харамсалтай нь, улсын эдийн засгийн  хүндрэлээс болж томоохон үйлдвэрүүд цомхотгол хийж, залуус ажилгүй болоод буцаж ирэх нь олон юм. Жилд 200 орчим хүн ажлын байртай боллоо гэхэд хотоос 200 хүн ажилгүй болоод ирдэг. Ямар ч өөрчлөлт байхгүй юм шиг харагдана. Гэхдээ улс орон минь дандаа ийм байхгүй биз. Удахгүй босох л байх.

-Гэхдээ нөхцөл байдал болохгүй, бүтэхгүй байна гээд та бүгд ажлаа зогсоочихгүй яваад байгаа.
-Тэгэлгүй яахав. Би мөнгө байхгүй гээд та бүхэнд ярьж суугаа ч сая авсан шинэ автогридерийнхээ банкийг яаж ийж дүүргээд, аль замаа хусья даа гэж бодож байна. Ямар ч байсан бидний ажил зогсоогүй. Бидний амьдралын үнэхээр хүнд үе бол 1992-2000 он. 2005 оныг хүртэл хаа хаанаа эдийн засгийн хувьд хүнд хэцүү үе туулсан. Төмсөө ч тарьж чадахгүй болчихоод уул уурхайн ачаар л өндийсөн шүү дээ. Гэхдээ жаахан өндийсөн эдийн засаг маань өнөөдөр дахиад уначихлаа. Би мундаг эдийн засагч биш ч гэлээ амьдралд тохиолдож байгаа зүйлээ л ярьж байна.

-Эдийн засгийн хүндрэлийн талаар газар сайгүй ярьж байна. Суманд хэр мэдрэгдэж байна?
-Манай улс эрс тэс уур амьсгалдаа тааруулж төсөв хөрөнгөө хуваарилдаг. Орон нутагт гуравдугаар сар хүртэл аж ахуйн нэгжүүдийн ажил эхэлдэггүй учраас татварын орлого ч зогсчихно. Орлого олоогүй аж ахуйн нэгжүүд юугаараа татвар төлөх билээ. Сумын захиргаа ч төсөвтөө баригдаад жил бүрийн тавдугаар сар хүртэл хэцүүддэг. Төсвийн орлого бүрдсэний дараа санхүүжилтээ авдаг учир дөрөвдүгээр сард төлөвлөсөн ажил хангалтгүй болчихдог.

-Энэ жил улсын төсөвт цөөнгүй барилгын ажлыг “царцаасан”. Танай сум хэр өртсөн бэ?
-Гайгүй ээ. Аль болох төсөвт барилгуудаа зогсоохгүйн төлөө ажиллаж байна. Гэхдээ 2012 онд  бид удирдлага санхүүжилтийн хуулиар ажиллаж байсан бол 2013 оноос төсвийн байгууллагын санхүүжилтийн хууль баримтлах болсон. Энэ хуулиар Засаг дарга шийддэг байсан нэлээд олон зүйлийг хазаарласан юм. Мэдээж ийм шийдвэр хариуцлагагүй хүмүүсээс үүдэж гарсан биз. Гэвч бидний хувьд хуультайгаа танилцах гэж ядсаар он дуусчихсан. Энэ жилээс хуулиа ягштал мөрдөөд эхлэхээр амьдралд буухгүй зүйл заалт байгааг мэдэрлээ.

-Жишээ нь?
-Бидний төлөвлөөгүй зарим төсвийг аймаг, улсаас автоматаар төлөвлөчихдөг. Ард иргэдээ, орон нутгаа төр сонсоно гэчихээд биднээс санал авалгүй олон зүйл шийдэж байна. Үүнээс болж орон нутгийн байгууллага төлөвлөсөн орлогоо механикаар бидэнд хариуцуулдаг. Улмаар тэр орлого орохгүй болчихно. Эхний хагас жилийн байдлаар орон нутгийн орлого 131 сая төгрөгөөр дутлаа. Бид хөрөнгө оруулагчдын мөнгө, бусад орлогоо шавхаж цалингаа тавьчихаад одоо гараа өргөөд л сууж байна. Цаасан дээр мөнгө байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг нөхөрт, амьдрал дээр тэр мөнгө нь алга.

-Сангийн яамнаас жил бүр сумын төсвөө танаад л байна уу?
-Тэд төсвийг аль болох хасах бодлого барьж байна. Өөр аргагүй ч биз. Гэхдээ манайх шиг олон хүн амтай сум үүний “ачаар” хохироод үлддэг. 2500 хүнтэй суманд 20 сая төгрөг хуваарилах нь асуудалгүй. Гэтэл Мандал суманд 200 саяыг л тавихгүй бол төрийн үйлчилгээ ард иргэдэд хүрч чадахгүй.

-Орон нутгийн төвлөрүүлсэн орлогын хэдэн хувь нь та нарын мэдэлд үлддэг юм бэ?
-Өнөөдөр манай сум 100 тэрбумыг төсөвт төвлөрүүллээ гэхэд 14 хувийг нь эргүүлж авдаг.  14 тэрбум гэсэн үг. Тэгэхээр орон нутаг хөгжиж чадах уу. Япон, Солонгост гэхэд 80 хувийг нь орон нутгийн хөгжилд зарцуулдаг юм билээ.

-Тогтсон 80 хувь гээд заачихаар сайн ажиллах тусас дараагийн төсөв нэмэгдэх нь байна. Таны бодлоор орон нутгийн төсвийн хэдэн хувь үлдвэл...?
-Хөгжиж байгаа орнуудын жишгээр мөнгийг нь аваад банкаар нэг оруулж Засгийн газар хүүг нь бодоод эргүүлээд орон нутгийн хийж чадах зүйлд хөрөнгө оруулмаар санагддаг. Мэдээж чадаж байгаад нь өгөөд, чадахгүйгээ хасч байхад болно. Орон нутгийн удирдлага муу ажилладаг аймаг, сум, багт чөлөөтэй хөрөнгө өгч болохгүй шүү дээ.

-Танай суманд хэчнээн төгрөгийн төсөв баталдаг юм бэ?
-Бид хорь гаруй тэрбумын санал илгээдэг ч танасаар 14 тэрбум л орж ирдэг.

-Тэгээд одоо гарц харагдана уу?
-Миний бодлоор ажилгүй хүмүүсийг мянгат малчдад өгчихмөөр санагддаг. Ухаантай хүн л малаа мянга хүргэж, хөдөлмөрлөж чадна. Гэтэл төрийн ажил үүнээс өөр. Энэ нутгаа ямар зохион байгуулалтаар удирдаж чиглүүлэх тухай асуудал. Улс орны хөгжих чиг хандлага руу чиглүүлэхийн тулд нийтийн жишгээ дагаж гаргасан дүрэм журмаа мөрдөхгүй бол захирч захиргаадах  хэрэгтэй. Аливаа зүйл хэтэрхий чөлөөтэй болох нь сөрөг үр дагавар авчирдаг гэж би боддог.

-Юм бүхэн хэм хэмжээндээ байх хэрэгтэй л гэж та хэлэх гээд байх шиг. Өнөөдөр бүх зүйлийн хэм хэмжээ алдагдчихаж уу?
-Аль салбарт, ямар асуудал байгаагаас шалтгаалах биз. Манай сум, орон нутагт бол алдагдсан хэм хэмжээ байна. Жишээ нь, сумын бүтэц. 2000 хүнтэй сумын захиргааны бүтэц Мандал сумынхтай тэнцүү байх нь манай сумын иргэдийн эрх ашгийг хөндөнө. Жишээ нь, газраа өмчлүүлэх ганцхан даамалтай. Тэр хүн 26 мянган хүнд яасан ч хүрч ажиллаж чадахгүй. Үүнээс болж газрын зөрчил маш их гардаг. Хэдий газрыг нь зурж, зааж өгдөг ч  биеэр очиж үзэж амжихгүй тул барилга, талбайн зөрчил үүсэх магадлалтай. Дараа нь, яагаад та нар суурь тавьж байхад хараагүй юм бэ гэж төрийн албан хаагчдаа буруутгана. Ингэж далимдуулагч этгээдүүд ч бий.

-Танай сумын хувьд энэ асуудал үнэхээр нэгдүгээрт шийдэх зүйл байх. Цаад утгаараа та төрийн тогтолцоог буруу байгааг хэллээ гэж ойлголоо?
-Манай төрийн удирдлага урвуу гурвалжин хэлбэртэй. Уг нь, орон нутаг руугаа чиглэх тусам төрийн бүтэц томормоор байгаа юм. Жишээ нь, Солонгосын 60 мянган хүнтэй суманд 800 албан хаагч ажиллаж байна. Ингэхдээ дээд удирдлага нь цөөхөн, доод шатных нь олон гээд өөдөө харсан гурвалжин. Харин бид дээрээ данхайчихаад доороо нарийсчихсан.

-Одоо Мандал сумын удирдлагад яг хэдэн албан хаагч ажиллаж байна вэ?
-Төвийн зургаан багийн Засаг дарга тус бүр 3000 хүн хариуцдаг. 3000 хүнд багийн Засаг дарга, бүртгэл хариуцсан ажилтан гээд хоёрхон хүн үйлчилж байна. Тэр хоёроос үйлчилгээ авч чадаагүй хүн шууд сумандаа хандахаас аргагүй.
Түүнчлэн багийн даргад үүрэг өгдөггүй хүн гэж алга. Сумын захиргааны мэргэжилтэн бүр үүрэг өгөхөд томилох ажилтангүй багийн дарга хоосон буцааж болохгүй гээд өөрөө бөглөх жишээтэй. Үүнээс болж тоо баримтын зөрүү их гарна. Одоо сумын захиргаанд 27 орчим хүн ажилладаг. Уг нь сумын захиргааны батлагдсан орон тоо 15. Гэвч манайх ачаалал ихтэй гээд 27 хүнтэй ажилладаг. Говьсүмбэр аймгаас хоёр дахин их хүн амтай сум маань үл хөдлөх хөрөнгийн ажилтангүй, ганцхан нотариаттай.

-Тэгэхээр Мандал сумын статусыг эргэж харах хэрэгтэй гэдэг нь тодорхой?
-Монгол Улсын Засгийн газар үүнийг нэн түрүүнд анхааралдаа авлаа гэсэн. Ядаж л хотын захирагчийн албатай болмоор байна. Манайд хот төлөвлөгөөний ганцхан мэргэжилтэн бий. Төлөвлөнө, зураг төслөө хийнэ, ажлын гүйцэтгэлийг хянана гээд түмэн ажилтай. Мөн дэд бүтцийн ганц мэргэжилтэн хамаг асуудлаа толгой дээрээ овоолж яваа. Тэр хүн усны мэргэжилтэн, барилгын инженер болдог. Төрийн алба чадварлаг, цомхон байх хэрэгтэй ч энэ цаг үе нь арай болоогүй байна.

-Товчхондоо, танайх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалаад байгаа “жижигхэн”, “олон үйлдэлтэй” ухаалаг төр л болчихсон юм биш үү?
-Саяхан захиргааны ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад бүгд стрессийн гүн хямралтай байсан. Эрүүл хүнээс саруул ухаан гардаг. Гэвч ийм стресстэй хүмүүс ард түмэнд үйлчилж байна шүү дээ. Цахим мэдээллийн эринд цааснаас салах байтал орон нутагт  төрийн албан хаагч цаасан овоонд дарагдаж байна. Шаардлагатай бүх мэдээлэл вэб хуудсанд байхад аймагт ажилладаг мэргэжилтэн бүр биднээс цаас нэхнэ. Намайг социализмын үед ажиллаж байхад цаасанд “живсэн” үе гэж байсан. Одоо тэр цаас нь 10 дахин нэмэгдчихлээ. Дээр нь шинэ хууль тогтоомжууд гардаг, төсөл хэрэгжүүлэгч нэг нөхөр гарын авлага, танилцуулга гээд бас баахан хэвлэнэ. Нэг талаар бизнес болж.

-Сумын хэмжээнд төрийн албан хаагчдын “шүдний өвчин” болсон авлига, хээл хахууль харьцангуй гайгүй юу?
-Би хувьдаа 1991 оноос төрийн алба хашиж байна. Миний бодлоор бизнесийн хүн төрд оруулсан нь төрийн албаны ёс зүй алдуулсан гэж боддог. Төрийн албан хаагч бол түмэн олны бухимдсан баярласны голоор чиглүүлэгч болж ажиллах ёстой. Аль нэг талд орж болохгүй. Хөдөө орон нутагт авлига гэх зүйл харьцангуй гайгүй. Яагаад гэхээр бүгд бие биеэ таньдаг, нүдний өмнө ил байгаа учраас авлига авах, өгөх боломж хязгаарлагдмал.
Нөгөөтэйгүүр, төрийн албаны үндсэн зарчим нь нээлттэй ил тод шударга үйлчилгээг ард түмэндээ хүргэх. Тэр зарчмаа баримтлаад ажиллавал энэ олон дагалдсан хууль тогтоомж гаргах хэрэг ч байхгүй. Авлига хээл хахуультай тэмцье гэцгээдэг. Өчнөөн тэрбум төгрөг идсэн гэж сонин, хэвлэлд бичүүлж, бичүүлчихээд л ямар ч ял шийтгэлгүй өнгөрдөг хүн олон байна. Гэтэл энд нэг захирамж, шийдвэр буруу бичсэн, жаахан алдсан нөхөр танил талгүй бол шууд л нөгөө газар руу явж байна. Шударга нийгэм чинь энэ үү гэж асуумаар байгаа биз. Дүрэм журам зөрчих, улс орон ядуу байх чинь өөрөө авлигын эх үндэс болчихоод байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан