Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 29-нд болно. Хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих тухай, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм.  Зээлийг олгохдоо  нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна. НИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцэн, баталвал Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан журамтай болох юм.
 
Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх  “Орон сууцны дэд хөтөлбөр”-ийг боловсруулна гэж тусгасан байдаг. Энэхүү зорилтын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах /Нийслэлийн Орон сууцны корпораци/, хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах зэрэг таван үндсэн чиглэлээр хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм.
НИТХ-ын  ээлжит XVII хуралдаан Хангарьд ордны 14 давхарт 09:00 цагт болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан