Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал дэмжигдлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Манай улс өмнө нь жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэхэд 2011 онд 9.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүд эдэлсэн бол 2012-2103 онд 23-33 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг авсан байна. Хэсэг хугацаанд зогсоод байсан энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтийг Засгийн газар дахин сэргээж, үйлчлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор УИХ-д хандсан юм. Иймээс нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн нь энэ юм.
Сангийн сайд Ч.Улаан хууль санаачлагчийн илтгэлдээ, "Жижиг дунд үйлдвэрлэгчийн 20 орчим хувь нь хөнгөлөлтийн хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн, 80 хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай байна. Хууль баталснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжид шинэчлэлт гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж бүрдэн, гадагшаа урсах валютын урсгал багасах ач холбогдолтой" гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Хууль баталсан өдрөөсөө хэрэгжих нь зүйтэй. Ингэснээр долларын ханш өсч байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдэд цаг алдахгүй байх боломж олгоно" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Татварыг нэгмөсөн тэглээд явчихвал илүү дамжлага багатай байх юм биш үү" гэсэн асуудлыг Сангийн сайдад хандаж тавьсан. Ч.Улаан сайд, "Татварыг бүрмөсөн чөлөөлнө гэсэн бодлогыг дэмждэггүй. Эдийн засгийн агуулгаараа хөнгөлөлт чөлөөлөлт авч байгаа ч бүгдээрээ татвар төлөгч байх ёстой. Татварын тэгш шударга зарчмыг баримтлах нь зөв” гэлээ.
Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, "Манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Засгийн газар татварын бааз суурийг өргөтгөх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хөл дээр нь босгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, татвар төлөлттэй холбоотой чирэгдэл, хүнд суртлыг арилгах бодлого барьж байгаа" гэв. Ингээд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг авсан бөгөөд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.Манай улс өмнө нь жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэхэд 2011 онд 9.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүд эдэлсэн бол 2012-2103 онд 23-33 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг авсан байна. Хэсэг хугацаанд зогсоод байсан энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтийг Засгийн газар дахин сэргээж, үйлчлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор УИХ-д хандсан юм. Иймээс нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн нь энэ юм.

0 Сэтгэгдэл