Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина
Тус бүлэг ээлжит хуралдаанаараа энэ
долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх
хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ. Бүлэг Өрийн удирдлагын
тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар
хэлэлцсэн байна. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн
төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонсчээ.
Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2
тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн. Гэтэл манай улс өрийг
тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн
удирдлагын тухай хуулийн төслийг тус намын бүлэг дэмжиж байна. Харин
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг
нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг
эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг
хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэлээ. Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн тухайд одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийдлээр Монгол Улсыг "шоронжуулах" бодлого харагдаж байгаа тул нухацтай хэлцэж, засч сайжруулах ёстой гэв. Үүнээс гадна МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурь нэгдлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг улс орны
нөхцөл байдлыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10
хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан. Уг
шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг
маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор
тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл