Билгийн

Доллар (USD)

2853.0

Улаанбаатар

+16°C
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.6₮
JPY / 24.79₮
RUB / 52.21₮
EUR / 4272.0₮
CHF / 4561.0₮
GBP / 4926.0₮
HKD / 460.9₮
CAD / 2662.0₮
AUD / 2425.0₮
SGD / 2853.0₮
NZD / 2217.0₮
TRY / 90.7₮
Ялгавартай соёлын байгууллагуудын тохируулагатай дарга нар хэзээ тодрох вэ

Бүтэн жилийн хугацаанд их дээд сургуулийн захирал, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын удирдлагыг сонгох хөлөө олохгүй бужигнаан саяхнаас жаахан намжсан ч залгуулаад урлаг соёл, спортынхны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дуулиан эхэллээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ажлаа аваад удаагүй байхдаа ДБЭТ болон Уран зургийн галерейн даргыг нэг өдөр, нэг цагт сольсон нь тухайн үедээ намын томилгоо хийлжж гэсэн хэл ам дагуулсан.

Тэгвэл ДБЭТ-ын захирлаар томилогдсон Ч.Мөнхзул ажлаа авсан даруйдаа театрын бүтцийг өөрчилж, халаа сэлгээ хийсэн. Тухайлбал, тус театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяандагва гуайг захирлын зөвлөх болгоод, өмнө нь тус театрын захирлаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч хийж байсан, гавьяат жүжигчин А.Дашпэлжээг оронд нь томилсон. Мөн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг халж, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг тавьсан. Гэтэл үүнээс удалгүй ерөнхий балетмистер болох Х.Гэрэлчимэг өргөдлөө өгч ажлаасаа гарснаас Хөгжим бүжгийн коллежийн балетийн багш Д.Дашлхагва оронд нь томилогдсон. Энэ мэт өөрийн хүсэлтээр болон тодорхойгүй шалтгаанаар ажлаасаа халагдсан хүмүүс энэ театрт олширсон. Ч.Мөнхзул дарга энэ удаад төрийн жинхэнэ албан хаагч болохоор зүтгэнэ. Дуурийн театраас гадна Уран зургийн галерей, Үндэсний төв номын сан, Үлэг гүрвэлийн музей, Үндэсний музейг жинхэнэ захиралтай болгох сонгон шалгаруулалт явуулж байна. Ерөнхийдөө сонгон шалгаруулалт дууссан ч өнөөдөр комисс хуралдаж, дээрх албан тушаалуудад шалгарсан хүний нэрийг Ц.Оюунгэрэл сайдад өргөн барина. Мөн удахгүй ирэх сарын эхний өдрүүдэд Бокс, жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг тодруулна. Ингээд энэ олон сонгон шалгаруулалтыг тойрсон жиг жуг яриануудыг сонирхлоо.

Нэрсийг нууцалж байна

Хэдийгээр урлагийн байгууллагуудын удирдлагын сонгон шалгаруулж дууссан ч салбар яамны зүгээс өрсөлдөгчдийн нэрсийг нууцалж байна. Шалгарсны дараа албан ёсоор зарлах гэнэ. Гэсэн ч зарим өрсөлдөгчийн нэр ил болж, тэднийг дэмжигчид хуваагдан саналаа уралдуулсаар. Гэхдээ хамгийн ихээр анхаарал татаж, ярианы сэдэв болж байгаа нь дээрх удирдлагуудад тавигдсан ялгавартай шалгуур.
Сайдын томилсон яг одоо ажиллаж байгаа хүмүүст тохируулсан юм шиг шалгуурууд нь бусдын гайхширлыг төрүүлж байна. Уг нь анх сайд нь огт шалгуур тавилгүйгээр шууд л томилчихсон. Гэтэл одоо нөгөө томилсон хүмүүстээ тохируулсан шалгуур боловсруулчихаж. Уг нь тавигдах шаардлага тодорхой эрхзүйн хүрээнд, тухайн ажлын байртайгаа уялдсан байх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалтаас өмнө боловсруулагдаж, ССАЖЯ-ны хуудсанд нийтлэгдсэн шаардлага нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт мөн үү гэж эргэлзэхэд хүргэнэ.

Хэтэрхий намхан босготой Уран зургийн галерей

Монголын уран зургийн галерейн захирлын суудалд хэтэрхий намхан босго тогтоожээ. Тийм ч учраас олон хүн өрсөлдсөн сурагтай. Монголын хамгийн нандин, ховор, үнэтэй зургуудыг хадгалж, олон нийтэд дэлгэн хүргэдэг хариуцлагатай байгууллагын хувьд удирдлага нь бакалаврын зэрэгтэй байхад л болно. Мөн ажлын туршлага нь нэгхэн жил. Тэгээд зураач, музей, урлаг соёл судлаач, найруулагч, нийгмийн ухааны мэргэжилтэй байхад болно.
Сайдын томилсон залуухан захирал Н.Батбаатарт нийцүүлсэн босго гэдэг нь нэгхэн жилийн ажлын туршлагатай байхад хангалттай гэдгээс л илт байгаа юм. Бусад ажлын байрт 10-аас дээш жилийн ажлын туршлага шаардсан байна билээ. Учир нь Н.Батбаатар 2010 онд СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн, одоогоор МУИС-д менежментийн чиглэлээр сурч байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтын дүнгээр Н.Батбаатар сонгогдвол нэг их цочирдох зүйлгүй.

Үндэсний музейн чимээгүй томилогдсон дарга

Хэтэрхий чимээгүйхэн өрнөсөн томилгоо бол Монголын үндэсний музейн захирал доктор, профессор Ж.Саруулбуянг сольсон явдал. Түүний оронд түүхийн ухааны доктор Д.Сүхбаатарыг томилсон. Тэгвэл энэ удаагийн сонгон шалгаруулалтад түүхч, музей, соёл, урлаг судлаач, найруулагчийн мэргэжлийг магистрийн түвшинд эзэмшсэн, 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай хэн нэгнийг урьжээ. Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болох юм байна. Ядаж докторын зэрэгтэй хүнд хамгийн эртний, үндэсний, түүхийн уурхайгаа хариуцуулах хэрэгтэй. Профессорын зэрэг давуу тал нь болсон бол энэ удаагийн шалгуур одоогийн дарга Д.Сүхбаатарт л яг тохирно.

Улаан шугамаар сонгогдох алба

Эдгээр таван ажлын байранд тавигдах шалгуурын хамгийн бодитой нь Үлэг гүрвэлийн үндэсний музей, Үндэсний номын сангийн захирлын албан тушаал. Тэдэнд салбарын чиглэлээр мэргэшсэн байх шалгуур тавьж. Гэтэл хамгийн хачирхалтай шалгууртай нь ДБЭТ. Соёл болон урлаг судлаач, нийгэм судлаач, найруулагч,  сэтгүүлч, эрх зүйч мэргэжлийг магистрийн түвшинд эзэмшсэн Соёл, урлагийн менежерийн сертификаттай хүнд ДБЭТ-ыг хариуцуулан өгөхөөр болж. Бусад захирлын албан тушаал ялгаагүй л менежерийн үүрэг гүйцэтгэх алба. Гэтэл ганцхан ДБЭТ-ын захирлын сонгон шалгуурт сэтгүүлч мэргэжилтэй хүнийг авахаар тусгасан байгаа нь гайхмаар. Мэдээж аливаа улс орны хөгжлийн толь нь театр. Тэр театрыг удирдаж байгаа нь урлагийн менежментийн чиглэлээр мэргэшсэн байх нь зүйн хэрэг. Арав гаруйхан жилийн өмнө энэ албаны шалгуурт урлагийн менежментийг дээд боловсролын түвшинд судалсан байх шалгуур тавьж байж. Гэтэл одоо зөвхөн сертификат нэхээд л сууж байна. Одоогийн Ч.Мөнхзул захиралд ийм сертификат байгаа. Бас МҮОНТВ-д найруулагчаар ажиллаж байсан сэтгүүлч мэргэжилтэй. Сонгодог урлагаас илүү кино урлагт хүчин зүтгэж явсныг нь мэдэх хүн бий. Тэгэхээр одоогийн дарга Ч.Мөнхзулд яв цав тааруулан гаргасан сонгон шалгаруулалтаас харахад тэрээр улаан шугамаар шалгарах нь тодорхой харагдаж байна.

Зөв хүнээ олох болтугай

Тэгээд энэ удаагийн сонгон шалгаруулалтад оруулаагүй нэг гайхмаар зүйл нь гадаад хэлний боловсрол. Бүгд л манай улсын нүүр царай болсон байгууллагууд. Гэтэл тэр байгууллагуудыг удирдах хүнд нь наад захын шаардлага тавиагүй нь ч сонин. Үнэхээр наад захын шаардлага учраас үл тоосон уу гэтэл хэдхэн сарын өмнө болсон ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтад англи хэлний мэдлэг шаардсан байсан.
Соёлын тухай хуулийн 15.4-т “Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэсэн байх. Тэр 17.1-д нь “Төрийн жинхэнэ албан тушаалын сур орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүнг, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн байна. Гэтэл дээрхи албан тушаалуудад амжилттай өрсөлдөж байгаа ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, Уран зургийн галерейн захирал Н.Батбаатар нар өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй төдийгүй оюутны ширээнээс гарсан залуу юм.
Гэхдээ эдгээр урлаг соёлын томоохон байгууллагуудаа болон улс орны нүүр царай болсон шигшээ багуудаа толгойлуулах хүмүүсээ сайн шалгаж, зөв хүнээ олох болтугай л гэхээс өөр бичигч миний хувьд хийж чадах зүйл үгүй билээ.

Б.Сонор

0 Сэтгэгдэл
Дашпэлжээг томилох юу байхав дээ. Өмхийрч өмхийрчхөөд нуудгайгаараа чирүүлж театрт орж ирсэн тэнэг өвгөн, ичиж үхээсэй билээ.
шударга сэтгүүлч байна. ард түмэн сохор биш үнэнийг илчлэх л хэрэгтэй
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан