Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Охины гэдсэн дээрх бас нэг толгойг авсан мэс засал
Дөнгөж төрсөн бяцхан охины гэдсэн дээр бас нэг толгой байсныг энэтхэгийн эмч нар 90 минутын турш ажиллаж байж амжилттай авсан байна. 2014 оны тавдугаар сарын 13-нд энэтхэгийн нэгэн эмнэлэгт 23 настай Амлеки Баирвы гэгч эмэгтэй охин төрүүлсэн нь ургийн маш ховор гажиг болох дутуу бойжсон ихрийнх нь толгой гэдсэн дээр нь ургасан байлаа.

Охиныг тэр оройд нь Жайпур хотын эмнэлэгт хүргэсэн ч яг тэр үед охины бие муудаж эмч нарыг сандаргасан байна. Ингээд охины биеийг хэвийн болохыг хүлээж байгаад энэ сарын 26-нд мэс засал хийж, тэр нь 90 минут үргэлжилжээ.
“Энэ бол дутуу хөгжсөн нэг ураг нөгөөгийнхөө бие дээр төлжсөн маш ховор гажиг” гэж хүүхдийн мэс засалч Четан Шарма хэлсэн байна. Ийм мэс засал хийхэд юун түрүү илүү толгойг салгаж авах, дараа нь тэр хэсгийн арьсыг нөхөх гээд маш нарийн ажил. Арьс нөхөх ажлыг бас шууд хийхгүй. Сарын дараа дахин мэс засал хийнэ. Ингэж байж энэ охин эрүүл хүн болно” гэж тэр хэлж байна.

Илүү “толгой”-ноосоо салсан охин одоо эмч нарын хяналтад хэвийн байгаа гэнэ.
Охины эцэг 29 настай Рамжилал Баирва “Бурхан минь би энэ эмч нарт баярласнаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Одоогоор охиноо гар дээрээ аваагүй байгаа ч гэсэн цаашид тэврэх боломжтой болсон нь  их аз. Тэр бол хамгийн хөөрхөн охин” гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан