Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Алдарт эхийн одон гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор СХД-ийн 21-р хорооны иргэн Н. Цэрэндулам, БГД-ийн 12-р хорооны иргэн Ш.Энх-Оюун, БГД-ийн 15-р хорооны иргэн Л.Болорцэцэг, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн Ш.Пагма, БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Батжаргал, СБД-ийн 19-р хорооны иргэн Р.Алтанцэцэг, ЧД-ийн 9-р хорооны иргэн О.Мажигсүрэн, СХД-ийн 19-р хорооны иргэн Г.Рэнаажав  нарыг , “Алдарт эх” хоёрдугаар одонгоор СБД-ийн 2-р хорооны иргэн Д.Мягмарсүрэн, БЗД-ийн 6-р хорооны иргэн О.Баасандулам, БГД-ийн 17-р хорооны иргэн Т.Хүүхэнзаяа, СХД-ийн 31-р хорооны иргэн Ч.Бадрал, СХД-ийн 23-р хорооны иргэн О.Цэрэндорж, СБД-ийн 18-р хорооны иргэн Ц.Гэрэлт-Од, Налайх дүүргийн 4-р хорооны иргэн Т.Савлегуль, ХУД-ийн 11-р хорооны иргэн С.Мөнхнасан, ХУД-ийн 2-р хорооны иргэн О.Амаржаргал, ЧД-ийн 16-р хорооны иргэн Д.Золзаяа, ЧД-ийн 19-р хорооны иргэн Ш.Балцэцэг, БЗД-ийн 12-р хорооны иргэн Н.Шийтэр, ХУД-ийн 11-р хорооны иргэн Н.Болорцэцэг, СБД-ийн 12-р хорооны иргэн Э.Долгоржав нарыг тус тус шагналаа.

НИТХ-ын дарга Д.Баттулга  “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ “ Алдарт эхний ондонгоор энгэрээ мялааж байгаа ээжүүд, эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе.  Та бүхний гэр бүл, үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан