Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын ажлын тоонд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан. Тэгвэл энэ ажлын зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд” ХХК шалгарч, ажлаа эхлүүллээ. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. Бээжингийн гудамжны зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах юм. Уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлыг сарын хугацаанд гүйцэтгэж, 6-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад, 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан