Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Засгийн газар төмөр замын асуудлаа дахин өргөн барихаар боллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой болж хоёр асуудал шийджээ.
УИХ-д өргөн бариад, буцааж татсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Тогтоолын төсөлд зарим нэмэлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна хэмээн үзсэн.
Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн хэмээн ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой болж хоёр асуудал шийджээ. УИХ-д өргөн бариад, буцааж татсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Тогтоолын төсөлд зарим нэмэлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

0 Сэтгэгдэл