Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
О.Магнай далд фронт руу давшлаа
Монголчууд арилжааны банкуудад 11.4 их наяд төгрөгийн зээлийн өртэй байна. Үүн дээр зээлийн хүү бодож, тодорхой хувиар бидний өр зузаарна. Тэгвэл банкууд зээл олгох бүртээ зээлийн хэмжээнээс шалтгаалж, 0.25-4 хувийн шимтгэл авч байгаа. Нийт зээлийн хувь, хэмжээгээр тооцвол энэ нь 11.4 их наяд төгрөгийн мөн хувийг банкууд шимтгэл хэмээн авчээ гэсэн бүдүүвч ойлголтод хөтөлнө. Өөрөөр хэлбэл, бид авсан зээлийнхээ тодорхой хувийг шимтгэл, хураамж нэрээр банкинд төлсөөр их хэмжээний мөнгийг банкуудад цэвэр орлого болгон өгч байна гэсэн үг. Хэдийгээр энэ нь зээл өгөх, авах явцад үйлчлэх ёстой дүрэм, журам мэт санагдавч тийм биш гэдгийг О.Магнай хуулийн хүрээнд хариуцлагатайгаар мэдэгдлээ. Ингэснээр банкны орлого олох үндсэн системийн нэг рүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) давшлаа.

Өөрийн данснаас ч мөнгө авахдаа 100-500 төгрөгийн шимтгэл төлөөд, түүндээ хэвшсэн энэ үед О.Магнайн өрнүүлсэн ажил хэр далайцтай байхыг хэлж мэдэхгүй ч бидэнд хэлсэн үг нь хөрсөн дээр буух эсэхийг харах 30 хоногийн хугацаа байна. Тиймээс банкууд шимтгэл нэрээр “Сүхбаатар”-ыг хэдэн мянган “Чингис” болгон хувиргадаг ил мөртлөө далд ажлаа дараах үндэслэлийн дагуу багасгах ёстой болов.
Үүнд, ШӨХТГ “Капитал банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл банк”, “Кредит банк”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “ХАС банк”, “Чингис хаан банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” гэсэн арилжааны банкыг хамруулан зээлийн шимтгэл хэрхэн тооцож байгаад хяналт, шалгалт хийжээ. Ингэхэд, дээрх арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0.25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрөөс гадна нэг мянгаас 40 мянган төгрөгийн хураамж авдаг нь хууль бус хэмээн тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, шимтгэл дээр нэмж, хураамж авч буй нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэд, хэдэн заалт зөрчсөн учраас улсын байцаагч дүгнэлт үйлджээ. Харин банкуудын зүгээс зээлийн шимтгэлийг “Зээл олгосноос гарч буй зардал” хэмээн тайлбарлаж байгаа ч энэ нь зээл олгосноор гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдэж байгаа юм. Ингэж бодит зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасны дагуу “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчиж байгаа аж.
Улмаар дээрх үндэслэлийн дагуу арилжааны банкуудад зөрчлөө арилгах 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, Улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн гэв. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг худал мэдүүлж, хэрэглэгчдийг хохироож, хууль бус худалдааны арга хэрэглэсэн банкуудад захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ. Тиймээс нэг сарын дараа арилжааны банкууд үүргийн дагуу зээлийн шимтгэл болон хураамжаа багасгах ёстой боллоо.
Дараах арилжааны банкууд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2-д “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.10-д “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх” болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас мэдээлж байна.
-Арилжааны банкуудад шимтгэлээ багасгахыг үүрэгдэв-

0 Сэтгэгдэл