Билгийн

Доллар (USD)

2813.0

Улаанбаатар

USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
Л.Мөнхзул: Нэрийн данстай иргэдийн тэтгэвэр өнөөгийн түвшнээс буурах дүр зураг бий


-Эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох нас 60 болно-

ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Л.Мөнхзулаас тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар тодруулсан юм.

-Тэтгэврийн даатгалын шинэчлэл хийх тухай ярьж байна. Ямар, ямар шинэчлэл хийх юм бэ?
-Монгол Улсын хүн амын нас хүйсийн бүтцэд өөрчлөлт орж байна. Манай улсад төрөлт 1960, 1970-аад онд их байсан. Гэтэл өнөөдөр төрөлтийн түвшин буурах боллоо. Энэ нь ирээдүйд ахмад настны тоо нэмэгдэхийг илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талаар идэвхтэй ажиллах хүчний тоо буурах дүр зураг харагдаж буй юм. Гэхдээ 2025-2030 онд хүн ам зүйн цонх үе нээлттэй,  ахмад настны тоо харьцангуй бага, ажиллах хүч нь өндөр байна. Гэвч 2030 оноос хойш ахмадын тоо олширч  тэтгэврийн зардал өссөнөөр  санхүүжилтэд хүндрэл үүсэх тал ажиглагдах бол­сон. Яагаад гэвэл шимтгэл төлдөг иргэдийн тоо цөөн, тэтгэвэр авдаг  хүн олон болох юм. Нөгөө талаас хүн амын дундаж наслалт  нэмэгдэхээр байгаа. Иймд тэтгэвэр авах хугацаа бас уртасна гэсэн үг. Тэгэхээр  ирээдүйд Тэтгэврийн даатгалын сангийн зарлагаа зохицуулах асуудал тулгарч байна. Үүнээс гадна иргэдийн өнөөгийн төлж буй шимтгэлийн хувь хэмжээ, улсын төсвөөс өгч буй  татаас хангалттай юу гэх асуудал ч гарч ирж байгаа юм.  

-Өнөөдөр шимтгэл төлж буй хүн болгон тэтгэврийн нэрийн данстай болсон. Энэ хүмүүс хэдийнээс тэтгэвэрт гарч эхлэх вэ?
-Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоонд шилжиж эхэлсэн. Ингээд ирэх жилээс тэтгэврийн даатгалын нэрийн данстай хүмүүс тэтгэвэрт гарч эхэлнэ. Тэдний  тэтгэврийг бодох аргачлал өөрчлөгдсөн тул тэтгэврийн хувь хэмжээ нь өнөөгийн түвшнээс буурах дүр зураг бий. Тэгэхээр тэтгэврийн хэмжээг нь  өнөөгийн түвшнээс хэт бууруулах нь зохисгүй  үзэгдэл юм. Хүн залуу насандаа  хөдөлмөрлөсний эцэст зохистой хэмжээний тэтгэвэр авах ёстой. Энэ бүхнийг засч залруулах, нэрийн дансны тогтолцооны хугацааг хойшлуулах, эсвэл шилжилтийг аажим хийх шаардлага тулгарч байгаа юм.

-Манай улсын хүм амын дундаж наслалт, тэтгэвэр авах хугацаа ямар байдаг вэ?
-Хүн амын дундаж нас, тэтгэвэр авах хугацаа хоёр өөр зүйл. Хүн амын дундаж наслалтыг төрсөн цагаас нь буюу тэг наснаас эхлээд тооцдог. Иймд  нялхасын эндэгдэл өндөр байвал дундаж наслалтыг бууруулж  харагддаг. Өнөөдөр Монголд эрэгтэйчүүдийн дундаж нас 66, эмэгтэйчүүдийнх 74.9 байгаа. Гэтэл 60 настай эрэгтэй хүн дунджаар 15 жил тэтгэвэр авч буй юм. Эмэгтэй хүн 19.1 жил тэтгэвэр авч буй судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд тэтгэврийн наснаас хойш амьдрах дундаж хугацаа өндөр байгаа. Гэтэл тэтгэвэрт суух нас нь   арай наана юм. Тухайлбал, 55 насандаа тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй хүн дунджаар 23 жил тэтгэвэр авдаг гэх судалгаа бий.

-Тэгэхээр тэтгэвэр тог­тоолгох насыг нэмнэ гэж байгаа. Хэзээнээс яаж нэмэх юм бол?
-Тэтгэвэр тогтоолгох насыг  нэг шинэчлэлээр огцом нэмэх боломжгүй. Олон жилийн хугацаанд аажмаар хэрэгжүүлдэг. Эхний ээлжинд эрэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг нэмэхгүй. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох насыг ижил түвшинд хүргэнэ. Хөдөлмөрийн хуульд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 60 гэж албан ёсоор тогтоосон. Гэвч хүсвэл 55 насандаа тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нөхцөл бий.
Тэгэхээр энэ нөхцөлүүдийг аажмаар алга болгоно гэсэн үг. Ингээд 2026 он гэхэд эмэгтэйчүүдийн тэтгэврийн нас 60 болгох зорилт дэвшүүлж байгаа. Түүнээс биш нэг хоёр жилийн дотор тэтгэвэр тогтоолгох насыг огцом нэмэхгүй.

-Тэтгэврийн зөрүү арилгана гэж олон жил ярьж байгаа. Үүнийг ч олон хүн хөндөж бас хүлээж буй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Тэтгэврийн тогтолцооны тулгамдаж буй асуудлыг ялгаж салгаж үзэх нь зүйтэй.  Одоо тэтгэвэр авч буй хүмүүст тэтгэврийн зөрүүтэй асуудал бий. Энэ асуудал байнга гарч ирдэг. Тэтгэврийн хувь хэмжээ хангалттай байна уу, нэмэх аргачлал нь зөв үү гэдэг асуудал байдаг.  Өнөөдөр инфляц, цалингийн өсөлттэй уялдуулж шууд нэмж  байх бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж байна.  Мөн цэргийн албан хаагчдын тэтгэврийн асуудал бий.  Харин ирээдүйн тэтгэвэр авах хүмүүст тогтолцооны буюу цаашид тулгамдаж буй асуудал тулгарч буй юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр бид ирээдүйд тулгарах тэтгэврийн тогтолцооны хүндрэлийг одооноос яаж өөрчлөх вэ гэдгээ ярилцлаа.

-Та ирээдүйд тэтгэврийн насны хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэлээ. Тэгэхээр тэр үед нэг жилд хэдий хэмжээний тэтгэвэр авах тооцоо гарч байгаа вэ?
-Тухайн иргэний ажилласан жил, авч байсан цалингаас хамаарч өөр өөр хэмжээтэй тэтгэвэр тогтоодог. Иймд яг төд өдий төгрөг гэж хэлэхэд хэцүү. Ер нь одоогийн цалингаар тооцоод үзвэл тэтгэвэр тогтоолгохоос  өмнөх сарын  цалингийнх нь 50 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэж болно. Ингэж байж тэтгэврийн зохистой хувь хэмжээ тогтоолоо гэж үзэх дүр зураг харагдаж буй юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан