Билгийн

Доллар (USD)

2813.0

Улаанбаатар

+32°C
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
Н.Тунгалаг: Бид яагаад иргэддээ итгэж болохгүй гэж


-Хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авч болно-

Улаанбаатар хотын иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор “Бичил бизнес дэмжих зээл” олгох болсон. Уг зээлийн журмыг саяхан НИТХ хэлэлцэн баталсан юм. Барьцаа хөрөнгө, орлогын баталгаагүйгээс зээл авч чаддаггүй иргэдэд бизнес эрхлэх, эхлүүлэх боломж олгоход энэ зээл чиглэнэ. Энэ талаар Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалагтай ярилцлаа.

-Бичил бизнес дэм­жих зээлийн журмыг НИТХ-аас баталсан. Үүнийг хэрэг­жүүлэхийн тулд Бичил бизнес дэмжих сан байгуулах шаардлагатай гэсэн. Энэ ажил ямар шатан­даа явна вэ?
-Сан байгуулах тухай журам батлагдсан. Энэ сарын 9-нд болох НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар сангийнхаа удирдах зөвлөлийг байгуулна. Уг сан нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Дор хаяж Төрийн бус байгууллагын гурван хүн байна гэж заасан. Харин дараа нь  хороодын иргэдийн хурлын дарга нь иргэддээ мэдээлэл өгнө. Хөнгөлөлттэй зээлийг хэн, хэрхэн авах вэ, авахын тулд яах хэрэгтэй вэ гэдэг мэдээллийг  өгнө гэсэн үг. Бидний зүгээс одоо хадгаламж зээлийн хоршоог хэрхэн хүндрэл чирэгдэлгүй  байгуулах талаар ярилцаж байна.

-Бичил зээлийг хад­га­ламж зээлийн хор­шоо­гоор дамжуулан олгох нь буруу гэх хүн ч байсан. Өмнөх балаг арилаагүй, иргэдийн хохирол ба­рагдаагүй бай­хад ийм замаар олгох нь хэр зөв юм бол?
-Бид хэдий болтол иргэддээ итгэхгүй байх юм бэ. Өмнө нь хадгаламж зээлийн хоршоод гишүүн бус хүнээс хадгаламж авсан, гишүүн бус хүнд зээл олгосон хадгаламжийн хүү нь зээлийн хүүнээс өндөр байсан зэргээс болж дампуурсан. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хадгаламж зээлийн хор­шоо­ны тухай хууль сайжирсан. Санхүүгийн зохицуулах хо­рооноос хяналт сайн тавьдаг болсон. ХЗХ-ны холбоо байгуулагдаж, сургалт мэ­дээлэл сайн түгээдэг болсон. Тэгэхээр асуудал үүсэхгүй гэж бодож байна. Ер нь бичил зээлийг хоёр сувгаар өгдөг. Иргэнд юм уу бүлэгт гэж.  Хадгаламж зээлийн хоршоо бол томруулсан бүлэг. Нэг иргэн зээл авлаа гэхэд эргэн төлөлтөөс нь дараагийн иргэн зээл авах гээд хүлээж байдаг. Тэгэхээр хяналт ч бас байна гэсэн үг. Мэдээж итгэлцэл дээр тулгуурлана, илүү хяналттай байна гэдэг утгаараа харин ч давуу юм.  Дамжуулан зээлдүүлэх гурван л байгууллага байдаг. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо.  Банк шалгуур өндөртэй, үүгээр дамжуулбал бид зорилтод бүлэгтээ зээлээ хүргэж ча­дах­гүй. Төсөл сонгон шалгаруулах гэхэд л хоёр гурван шат дамжлага давах болно. Наад зах нь иргэн орлогоо заавал тодорхойлох, нийгмийн даатгалын дэв­тэртэй байх зэрэг банкны шалгуурыг зорилтот бүлэг маань давж чадахгүй учраас хүндрэл үүснэ. Банк бус санхүүгийн байгууллага ч мөн ялгаагүй өндөр шаардлага тавьдаг. Энэ бүхнийг судалж үзээд хадгаламж зээлийн хоршоогоор өгөх нь зүйтэй гэж үзсэн. Иргэд өөрсдөө хадгаламж зээлийн хоршоогоо байгуулаад хэнд зээлээ өгөх вэ гэдэг сонгох эрх нь нээлттэй.

-Нэгэнт иргэдээ дэмжих гэж байгаа бол энэ хөнгөлөлттэй зээлээ маш хурдан хугацаанд зохион байгуулах хэрэгтэй байх. Наад зах нь валютын ханш өдрөөс өдөрт чангарсаар байна шүү дээ?
-Аль болохоор шуурхай зохион байгуулна. Валютын ханш өсч байгаа нь үнэн. Гэхдээ бичил зээлээ бид төгрөгөөр өгнө. Жишээ нь, ам.доллар биш төгрөгөөр өгч байгаа тохиолдолд зээл авсан нь биш зээлдүүлэгч нь  инфляцын алдагдал хүлээдэг. Тиймээс нэг их асуудал үүсэхгүй л дээ. Энэ чинь таван сая хүртэлх төгрөгийн бичил зээл шүү дээ.

-Та бүхний тооцсоноор эхний хүн хэзээ зээлээ авч эхлэх бол?
-Наймдугаар сарын эхээр авчих байх. Хэрэв мэдээлэл сайн тархаад иргэд маш хурдан хадгаламж зээлийн хоршоогоо байгуулчих юм бол түүнээс өмнө ч эхэлчих боломжтой л доо.

-Энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн иргэн одооноос төслөө бичиж байсан нь дээр байх?
-Зээлд хамрагдахыг хүс­вэл төсөл бичих нь бичээд Хадгаламж зээлийн хоршоо гэж ямар байгууллага бо­лохыг судалж байхад илүү­дэхгүй.  Эцсийн дүндээ би­чил бизнесийг дэмжих зээл нь Хадгаламж зээлийн хоршоогоор дамжиж ол­гогдоно. Хадгаламж зээлийн хоршоо гишүүндээ л зээл өгөх ёстой юм.

-Хэн хамрагдаж бо­лох вэ. Хариуцлагатай ир­гэн байх ёстой гэсэн шаард­лагад зарим хүн шүүмж­лэлтэй хандаж байсан?
-Хогоо гудамжинд хая­даг­гүй, тарааж өгсөн зуу­хыг худалдаагүй бол ха­риуц­лагатай иргэн гэсэн үг. Тог цахилгааны үнээ цагт нь өгдөг. Чанаргүй зээлийн үл­дэгдэлгүй байх хэрэгтэй. Үү­гээрээ ажил эрхлэх чадвартай гэдгээ харуулж байгаа хэрэг. Төслөөр тараасан зуухыг худалдсан хүнд итгээд зээл өгнө гэдэг жишээ нь зарчмын хувьд байж болохгүй асуудал.
Энэ чинь цогц хөтөлбөр л дөө. Зээл өгөөд орхихгүй. Борлуулалтыг нь дэмжинэ гэж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад нь дэмжлэг үзүүлнэ. Жишээ нь Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын худалдаж авдаг бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд ил болгож, түүнийг нь нийлүүлэх боломж олгоё гэж байгаа юм.

-Барьцааны тухайд нэ­лээд хөнгөлөлттэй учраас энэ мэт шаардлага тавих нь зүйн хэрэг л дээ. Хөдлөх хөрөнгө барьцаална гэл үү?
-Огт барьцаа хөрөнгөгүй иргэн зээл авна гэхгүй байх. Барьцаа хөрөнгө багатай иргэн зээл авах боломжтой. Барьцааны  60 хувийг хүр­тэл­х Зээлийн батлан даалтын сан дааж, 40 хувьд хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Хөдлөх хөрөнгө гэдэг нь гэр, оёдлын машин, зурагт гэхчлэн юу ч байж болно. Огт барьцаагүй байж болохгүй. Ямар нэг зүйл барьцаалснаар тэр иргэний хариуцлага нэмэгддэг. Энэ бол том хөнгөлөлт.

-Үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Иргэд голчлон ямар бизнес эрхлэх бол?
-Бид тэргүүлэх чиглэлийг нь тодорхойлоод тэр дагуу бизнес эрхэл гээд зөвлөж болно. Гэхдээ хорооныхоо онцлогт тохируулан иргэд өөрсдөө шийдэх ёстой.  Бидний хийсэн судалгаагаар  40 хувь нь оёдол эрхлэх сонирхолтой байсан. Мөн модон эдлэл хийдэг хүн ч олон юм билээ. Судалгаа хийж байхад тэргээр усаа авч чадахгүй иргэдийн усыг авч өгч мөнгө олдог хүн ч таарсан.

-Нэг хороонд 100 сая төг­рөг оногдож байгаа бил үү?
-Яг тогтоочихсон дүн биш. Дунджаар нэг хороонд 100 сая төгрөг ногдохоор байгаа.
Эрэлт, хүн амын тоо зэргээс хамаарч өөрчлөгдөнө. Нэг хороонд 70, 80 сая байхад нөгөөд нь магадгүй 130 сая байж ч болно.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан