Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Н.Батбаяр сайдын асуудлыг орой 17.00 цагт хэлэлцэн

Өнөөдөр 10.00 цагт зарлагдсан УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл тус хуралдааныг хойшлуулж орой 17.00 цагт болгосон байна. Энэ цагт хэвлэлийнхэн эзгүй, гишүүдийн идэвх сул байна гэж эрх баригчид үзжээ. Учир нь уг хуралдааны үеэр Н.Батбаяр сайд эдийн засгийн хүндрэлтэй холбоотой олон ноцтой асуудлуудыг ярина. Үүнийг олон нийтэд ил болохгүйн тулд хэвлэлийнхнээс зугатаж байгаа нь энэ аж. Мөн МАН-ынхныг ч уг хуралд оруулахгүй байхаар ярилцаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Зарим гишүүдийн хэлж буйгаар Н.Батбаяр сайд эдийн засгийг доройтуулсан бүх баримт, сэлтээ энэ үеэр тодорхой болгох гэнэ.

Тиймээс хэвлэлийнхэн болон сөрөг хүчнээс зугатаж орой 17.00 цагт асуудлаа хэлэлцүүлэхээр болсон байна. Харин үүнийг шударга бус гэж үзэх хүмүүс олон байна.
0 Сэтгэгдэл
tegeed 17 tsagt huraldahiig n medsenees hoish setguulchid ochij l taarna shd demii hudlaa ym bichij bhiin
Хамгийн их уншсан