Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хилийн чанадад 122 иргэн хэрэг, зөрчилд холбогджээ
Энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын 122 иргэн хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдон, 39 иргэний ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Тодруулбал БНХАУ-д 74, БНСУ-д 17, Хонгконгд 9, Турк 6, АНУ-д 6, ОХУ-д 4, БНЧУ-д 3, Унгар, Польш, Сингапурт тус бүр нэг иргэн хэрэг зөрчилд холбогдсон тухай хилийн чанад дахь ДТГ-уудаас ирүүлжээ.
Хэрэг зөрчлийн төрлөөр ангилбал монгол иргэд хулгайн 65, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 19, оршин суух журам, визийн зөрчил гаргасан 11, биеэ үнэлсэн хэрэг 4, танхай 12, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний журам зөрчсөн зургаа, хүчин гурав, хар тамхи хадгалсан хэрэгт нэг удаа холбогджээ.
Үүнээс гадна дээрх хугацаанд 39 иргэний ялын хугацаа дуусч суллагдан, албадан буцаасан байна. Мөн 2013 оны нэгдүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан 2 иргэний шүүх хурал өнгөрөгч сард болж, тэднийг суллах шийдвэр гарчээ.
Үүнтэй холбогдуулан иргэд хилийн чанадад зорчихдоо суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж байх, гэр бүлийн хэн нэг гишүүн нь гадаадад зорчоод удаан хугацаагаар сураггүй байгаа тохиолдолд Гадаад харилцааны яамны Консулын газарт хандаж байхыг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан