Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Туул гол бохирдсоор л

Ус “чандман эрдэнэ”. Энэ үг хэдийгээр үргэлж сонсдог,мэддэг ч гэлээ бид сонсохоос цаашгүй. Түүнийг ямар үнэ цэнэтэй, нөхөн сэргээгдэхгүй чухал болохыг нь мартаад байна. Хүн төрөлхтөнд хамгийн чухал түгээмэл зүйл нь ус юм. Дэлхийн усны нөөц гэж том дуугархаас өмнө Монгол орныхоо амин судас болсон Туул голд аюул нүүрлээд байна. Улаанбаатар хотын газар доорхи усны түвшин сүүлийн 50 жилийн туршид буурах хандлагатай байгаа төдийгүй түүний хэрэглээ тэжээгдэлтэй нь харьцуулахад хурдтай өсч байна. Улаанбаатар хот хүрээгээ тэлэхийн хирээр усны хэрэгцээ,шаардлага өсөн нэмэгдэж байгаа бөгөөд уг асуудал улам бүр хурцдаж байна. Өсөн нэмэгдэх энэ хэрэглээг газрын доорх усны эх үүсвэрийн тогтоогдсон нөөцтэй харьцуулан үзэхэд усны нөөц маш их дутагдаж байгаа тул нэмэлт усны эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа билээ.Гэтэл нэмэлт усны нөөц байтугай тэдгээр нөөцийг бүрдүүлдэг гол, мөрнөөс  нь хоргодсоор байна.Туул гол гэж уг нь дүүрэн гэсэн утгатай үг аж. Гэтэл тэр нь одоо “хоосон” гэх утгийг илэрхийлэхээр болжээ.Бидний өвөө,эмээгийн үед завь, салаар явдаг байсан гэх Туул гол өнөөдрийн байдлаар тэр нь домог яриа шиг л сонсогдох болж. Энэ чухам юунаас болоод байна. . Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг. Ийм төрлийн маш олон шалтгааны цаана хүний буруутай үйл ажиллагаа яваад байгаа нь харамсалтай.Өөрсдийн гараар үр хүүхдийнхээ ирээдүйг сүйтгээд нь байгаагаа ухаарах цаг болжээ. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж байна.Эндээс харахад ганц нийслэлийн хүрээнд ч бус эдгээр аймаг,сумдад ч бас холбоотой асуудал болж байна.Усны сорьцын шинжилгээнээс үзэхэд маш их бохирдолтой гэж гарчээ.Мөн Туул голын хөрсний 60-70% нь бохирдсон гэсэн дүгнэлт ч гарсан байдаг байна.Эндээс үзэхэд энэ нь цэвэр усны нөөц байж чадахаар байна уу гэдэг нь тун эргэлзээтэй.Туул голыг хамгаалах талаар олон төсөл,хөтөлбөрүүд явагддаг ба БОНХ-ын яамнаас ”УС” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.Мөн БОНХ-ын яамны Туул голын сав газрын захиргаанаас голын ай сав доторх хог хаягдалыг цэвэрлэх,мод тарих зэрэг ажлууд хийгддэг.Мөн хувийн хэвшил,төрийн бус байгууллага,оюутнууд хог хаягдалыг нь цэвэрлэдэг.Гэсэн хэдий ч өнөөх л бахь байдагтаа. Одоо байгаа ашиглалтын худгууд нь бүх хүчин чадл аараа ажиллахад өдөрт 300,000 куб метр усаар хангахаар төлөвлөгдсөн.Усны хэрэглээ нь дээрхи хүчин чадлаас давж, улирлын чанартай усны хомсдол аль хэдийн үүсч эхэлсэн бөгөөд з арим нэг судалгааны үр дүнг ээр 10 жилийн дараа Улаанбаатар хот усны хомсдолд орж болзошгүйг харуулж байна.Иймд усны хэрэглээ,шаардлагыг зөв зохицуулах, усыг үр ашигтай хэр эглэх, системийн алдагдлыг багасгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ус түгээгч байгууллагын зүгээс газар доорхи усны шинэ эх үүсвэрийг ашиглах,гадаргын усан санг байгуулах,бохир усны цэвэрлэгээг дээшлүүлж, түүнийг эргүүлэн ашиглах,худгуудын тэжээгдлийг нэмэгдүүлэх,зориудын арга техникийг ашиглах нь зүйтэй байна.Голын доод хэсгийн усны нөөц сав газрын эхийн экосистемээс шууд хамааралтай болох нь Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулахын тулд авч хэрэгж үүлэхээр төлөвлөсөн ажлуудад хот орчмын ус хураах дэвсгэрийг хамгаалах,Туул голын сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх зэрэг чухал арга хэмжээнүүдийг онцгойлон авч үзэж,тусгасан байх шаардлагатай. Голын сав газрыг хамгаалах нь дангаараа ирээдүйд хэрэглэх усны хангамжийг баталгаажуулах,нэмэлт ус хангамжийг шийдвэрлэх арга зам байж чадахгүй. Туул голын эхийн тогтвортой менежмент нь усны салбарт оруулж буй х өрөнгө оруулалтын тодорхой хувийг заавал эзлэх ёстой. Туул гол түүний үндсэн цутгал болох Тэрэлж болон бусад цутгал 40 гаруй гол горхи,булаг шанд,нуур цөөрөм нь хур тунадас, газрын доорхи усаар тэжээгдэн Улаанбаатар хотын з үүн хойно Бага Хэнтийн нурууны өмнө талаас эх авч урсдаг. Эдгээр гол горхи,булаг шанд ньТуул голын сав газрын эхэн хэсэгт бүрэлдэн бий болдог ба сав газрын эхэн хэсэгт нийт 5000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамруулан үзэж болно.Улаанбаатар хотын өнөөгийн ба ирээдүйн ус хангамжийн бүхий л хувилбарууд Туул голоос бүрэн хамаардаг. Одоо хүртэл хот голын хөндий даган орших даралтгүй уст үед өрөмдсөн худгуудаас усаар хангагдаж байна.Голын урсгалын доод хэсэг дэх гадаргын ба газрын доорхи усны нөөц нь сав газрын эхийн экологийн нөхцөлөөс шууд хамааралтай тухай санах. Байгалийн ургамалжилт нь тухайн голын жилийн урсац, өнгөрөлтөд тодорхой нөлөө үзүүлдэг. Ойн тархалт,чанар,ургацын байдал,хөрсний бүтэц нь Туул голын үндсэн урсац, урсах хугацаа,хамгийн их ба бага урсацын эрчимшил зэрэгт нөлөөлж, газар доорхи урсацын тэжээгдлийн хэмжээ,тархалт зэргийг тодорхойлно. Мөн голдиролын доод хэсэгт зөөгдөн ирэх хурдасны хэмжээнд ч нөлөөлдөг. Хамгийн энгийнээр, голын эхийн экосистем эрүүл,аюулгүй байх нь Улаанбаатар хотын хүн ам цэвэр,тогтмол урсдаг гол,газрын доорхи усны нөөц,ус хангамжаар тэтгэгдэх үндэс нь болно. Сав газрын хамгаалалтад хөрөнгө оруулах шаардлага тулгамдсан асуудал хэвээр байна. Туул голын сав газрын эхийг хамгаалах бас нэг чухал үйл ажиллагаа нь орон нутгийн иргэд болон байгалийн нөөц,газар ашиглагчид өөрсдийн үйл ажиллагааг экологийн хувьд тогтвортой түвшинд байлгах явдал юм. Улаанбаатар хотын ус хангамжийг баталгаатай байлгахын тулд Туул голын сав газрыг хамгаалахын чухлыг иргэд олон нийт ойлгож,хамгаалахыг хүсч байгаа боловч Туул голын эхэнд үйл ажиллагаа явуулж, ашиг олж буй байгууллага,аж ахуйн нэгжүүд энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм. Улаанбаатар хотын иргэд,оршин суугчдын ундны усан хангамжийг баталгаажуулах зорилгоор Туул голын эхэнд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг голын сав газрыг хамгаалахад х өрөнгө оруулахыг шаардах нь зохисгүй төдийгүй бодит амьдралд хэрэгжих боломжгүй шаардлага юм. Иймээс иргэд олон нийтийн дэмжлэгтэй Туул голын сав газар болон тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах сан байгуулж, түүндээ уг сав газарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг татан оролцуулж,тэднийг үйл ажиллагаагаа экологийн хувьд тогтвортой түвшинд явуулахыг шаардах нь хамгийн зөв арга зам юм.   


МУИС-Олон улсын сэтгүүлзүй-3 Б.Алтаншагай
0 Сэтгэгдэл
Улаанбаатар хотынхон 50-60 -аад онд барилгажилт болон налайхын уурхайн бэхэлгээнд туулын хөндийн эх сав газрын модыг тужид нь хиаруулж одоо усгүй болохоороо туул голын эхэн дээр тэсэлгээ дэлбэлэлт хийж өндрөөрөө 20-30метр өргөөшөө 2000метр уртаашаа бол олон км усан далан хаалт боомт барина гэнэ.тэгэхдээ нутгийн иргэдийг үл тоон зөвхөн хар амиа хичээж засгийн сүрээр далайлган дайралтаа эхэлсэн.бид яахав ? одоо ч хуулиар явсанаас хутга бариад явсан нь дээр шүүхээр явсанаас сүх бариад явсан нь дээр болсон гэх юм.эко гишүүд М.Энхболд Су.батболд Б.Бат-Эрдэнэ Г.Баярсайхан нараа яаах вэ?
bas neg gorhiig nemj helehed baast gol bga.amgaland bdag.odoo ulsuud suvag shuuduu tataad nogoogoo usladag.baigaliin unagan torhiig aldagduulna gedeg esergeeree bas l gol gorhi ustaj ygyi boloh shaltgaan gej bodoj bna.baast gol urssaar yvaad tuul goliin goliin ergiin horsond shingej alga boldog gorhi bsan ym.irgen hynii huvid dotroo haramsaj yvdag.tsagtaa jijig ch gesen zagas jaraahai elbeg gorhi bsan
Хамгийн их уншсан