Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Мансууруулах бодис их хэмжээгээр хил давуулах гэж байжээ
Өнгөрсөн сарын сүүлээр хойд хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулж ирэхээр завдсан бол энэ сарын ихээр урд хилээр их хэмжээний мансууруулах бо­дис оруулж ирэх гэж байсныг хилчид таслан зогсоожээ.
Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 3-4-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашинд нуун оруулж ирж байхад нь хилчид саатууллаа. Тэд ICE, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явжээ.
Энэ явдлаас хэд хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр улсын иргэд үгсэн тохиролцож, хууль бусаар их хэмжээний сум оруулж ирснийг хилчид илрүүлсэн юм. Тэднийг ТОЗ-8 маркийн бууны 48 мянган ширхэг сум улсын хилээр оруулж ирэх үед нь саатуулжээ. Дээрх хоёр хэргийг одоогоор шалгаж буй учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан