Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Ханиад хүрсэн бол сайн унтаж амар

Яг одоо гадуур дэлгэрээд байгаа ханиадыг хүмүүс өөрсдөө эмчлэх гэж оролдон эмчийн зааваргүй эм ууж байгаагаас бага насны хүүхдүүд хүндээр өвдөх болжээ. Ханиадны шинж тэмдгүүд нь эхний үед хоолой өвдөх, идээлэх, улмаар өндөр хэм хүрч халуурах, хордлогод орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн зарим хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна. Түүгээр ч зогсохгүй менингит, шар өвчний үндсэн шинжүүд ч илэрч байгаа гэнэ. Толгой хүчтэй өвдөх, даралт хэлбэлзэх, дотор муухайрах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх, захын мэдрэлийн ажиллагаа алдагдах, гар хөл даарах, сулбайх шинж ажиглагдаж байгаа юм.
Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эмч зөвлөж байна.
-Халуурсан үед парацетомол уухгүй байх, харин амидопирины уусмал хэрэглэх.
- Аль болохоор тайван байх, орондоо орж дулаан унтах. Вирусийн гаралтай ханиадны үед унтаж амрах нь маш чухал .
-Ханиадны үед уургийн дутагдалд ордог тул хоолоор уургаа нөхнө. Малын бөөр, зүрхийг байцаа, сонгинотой хольж жигнэж идвэл сайн.
- Аарц буцалгаж уух.
-Элэгний нухшийг чанасан, жигнэсэн байцаатай хамт идвэл сайн.
-Үе мөч хөрч, өвдөж байгаа үед халуун бигнүүрээр жин тавих, горчиз наах, гэрлээр шарах нь тустай.
-Ам хурдан хатаж цангадаг тул бүлээн ногоон цайн дээр бага зэрэг лимоны шүүс нэмж ойр ойрхон уух.
-Витамин В12–ыг шилнээс нь соруулан лийртэй хамт хольж уух.
- Хоолой, ам, хамраа ойр ойрхон сайтар цэвэрлэх.
Энэ бүгдээс хамгийн чухал нь, сайн унтаж, уургийн дутагдлыг нөхөн, шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан