Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ТҮЦ машинаар төсөв завшдаг уу
Төрийн байгуулалтын байнгын хороонд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжүүлэх, төрийн албаны үйл ажиллагааг шуурхай, ил тод, хялбар болгох чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав. Түүний мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүд асуулт тавьсан. Жишээ нь, Су.Батболд ТҮЦ машины үр дагавар, ач холбогдлыг лавласан. Хариуд нь “ТҮЦ машины захиалгат өртөг 11 сая төгрөг. Улсын хэмжээнд 100 орчим бий. Хэмнэлт гэвэл хэдэн хүний ажлын байр багасч, иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулна” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа МТШХХГ-ынхан асуултад нь тодорхой хариулт өгөөгүйд бухимдаж, шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Ерөнхий сайдын багцад МТШХХГ-т хэрэгжүүлэхээр сүүлийн хоёр жил найм орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж. Хоёр тэрбум төгрөгөөр цахим засаглалийн мэдээллийн сан, систем хөгжүүлэх ажил байна. Бас 2.1 тэрбум төгрөгөөр улсын хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Ингэснээр орон даяар иргэдийн өргөдөл гомдлыг шийдэх үйл ажиллагаа цахимжиж, ухаалаг тайлан гарч, улс даяар төрийн байгууллага ашиглана гэж харлаа. Ажлын явц ямар байна вэ?
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: “11-11” төв, ТҮЦ машины багцын ажил гол гол ажлаа эхнээсээ хийсэн. Өөр нэг багц нь ухаалаг шуудан юм. Шуудангийн ажил жигдэрсэн. Хоёр тэрбумын төсөвтэй төсөл нь худалдан авах ажиллагааны процессоос болж хийгээгүй.
Р.Б: Цахим засаглалын мэдээллийн сан хоёр тэрбум гэчихээд ТҮЦ машин, “11-11” төвөө тавьчих юм. Дахиад хоёр тэрбумын ард өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Гэтэл адилхан ТҮЦ машин ярих юм. Ухаалаг тайлангийн систем чинь ТҮЦ машин юм уу. Хоёр тэрбум, дөрвөн тэрбум төгрөгөөр хэдэн машин тавьсныгаа улсын хэмжээний ухаалаг систем гэж нэрлээд байгаа улс уу?
Ц.Ж: ТҮЦ машинд өргөдлөө гараар бичээд, шууд сканнердаад оруулж болно. Тэр нь шууд “11-11” төвд хүрээд, систем рүү орж дамжих маягаар явж байгаа. Үүнийг өргөтгөх, сайн болгох...
Р.Б: Би монгол хэлээр асуусан. Цахим гарын үсэг ашиглаж, иргэд өргөдөл гаргахад тэр нь холбогдох байгууллагадаа шууд очно гэж би ойлгосон. Ер нь, та нар хэд хэдэн янзаар хэлж татвар төлөгчдийн мөнгийг авч, үр ашиггүй зарцуулж байна. Төсөв олгосон ажилд л төсвөө зарцуулах ёстой. Миний хүсээд байгаа зүйл бол төсөвт бичсэн шиг өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хэрэгтэй. Тодорхой ажилд өгсөн төсвийнхөө хариуд тодорхой шаардлагаа л нэхнэ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороонд Ц.Жадамбаа даргатай тус газрыг нэлээд шүүмжилсний эцэст ажлаа сайжруулж, үр дүнтэй болгох үүрэг өглөө.
Төрийн байгуулалтын байнгын хороонд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжүүлэх, төрийн албаны үйл ажиллагааг шуурхай, ил тод, хялбар болгох чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав. Түүний мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүд асуулт тавьсан. Жишээ нь, Су.Батболд ТҮЦ машины үр дагавар, ач холбогдлыг лавласан. Хариуд нь “ТҮЦ машины захиалгат өртөг 11 сая төгрөг. Улсын хэмжээнд 100 орчим бий. Хэмнэлт гэвэл хэдэн хүний ажлын байр багасч, иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулна” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа МТШХХГ-ынхан асуултад нь тодорхой хариулт өгөөгүйд бухимдаж, шүүмжилсэн юм.УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Ерөнхий сайдын багцад МТШХХГ-т хэрэгжүүлэхээр сүүлийн хоёр жил найм орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж. Хоёр тэрбум төгрөгөөр цахим засаглалийн мэдээллийн сан, систем хөгжүүлэх ажил байна. Бас 2.1 тэрбум төгрөгөөр улсын хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Ингэснээр орон даяар иргэдийн өргөдөл гомдлыг шийдэх үйл ажиллагаа цахимжиж, ухаалаг тайлан гарч, улс даяар төрийн байгууллага ашиглана гэж харлаа. Ажлын явц ямар байна вэ?
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: “11-11” төв, ТҮЦ машины багцын ажил гол гол ажлаа эхнээсээ хийсэн. Өөр нэг багц нь ухаалаг шуудан юм. Шуудангийн ажил жигдэрсэн. Хоёр тэрбумын төсөвтэй төсөл нь худалдан авах ажиллагааны процессоос болж хийгээгүй.
Р.Б: Цахим засаглалын мэдээллийн сан хоёр тэрбум гэчихээд ТҮЦ машин, “11-11” төвөө тавьчих юм. Дахиад хоёр тэрбумын ард өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Гэтэл адилхан ТҮЦ машин ярих юм. Ухаалаг тайлангийн систем чинь ТҮЦ машин юм уу. Хоёр тэрбум, дөрвөн тэрбум төгрөгөөр хэдэн машин тавьсныгаа улсын хэмжээний ухаалаг систем гэж нэрлээд байгаа улс уу?
Ц.Ж: ТҮЦ машинд өргөдлөө гараар бичээд, шууд сканнердаад оруулж болно. Тэр нь шууд “11-11” төвд хүрээд, систем рүү орж дамжих маягаар явж байгаа. Үүнийг өргөтгөх, сайн болгох...
Р.Б: Би монгол хэлээр асуусан. Цахим гарын үсэг ашиглаж, иргэд өргөдөл гаргахад тэр нь холбогдох байгууллагадаа шууд очно гэж би ойлгосон. Ер нь, та нар хэд хэдэн янзаар хэлж татвар төлөгчдийн мөнгийг авч, үр ашиггүй зарцуулж байна. Төсөв олгосон ажилд л төсвөө зарцуулах ёстой. Миний хүсээд байгаа зүйл бол төсөвт бичсэн шиг өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хэрэгтэй. Тодорхой ажилд өгсөн төсвийнхөө хариуд тодорхой шаардлагаа л нэхнэ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороонд Ц.Жадамбаа даргатай тус газрыг нэлээд шүүмжилсний эцэст ажлаа сайжруулж, үр дүнтэй болгох үүрэг өглөө.
0 Сэтгэгдэл
irgen
TUTS mashinii todorhoiloltoor UNITEL group uilchilehgui bna lee shdee
2014.06.05
























