УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна
Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Д.Эрдэнэбат: Агь гангын үнэр, аргалын утаатай хөдөө л сайхан

-Нам удирдах, аймаг удирдах хоёрын дунд ялгаа хэр зэрэг байна вэ?
-Ялгаатай. Асар их ялгаатай.
Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн улс төрийн байгууллага учраас зорилго нь тодорхой. Засаг даргын албыг хашиж аймаг удирдана гэдэг бол хүний амьдрал, нутаг орон Булганчууд, нутагтаа амьдарч байгаа 60 гаруй мянган хүний итгэлийг дааж байгаа учраас өөр.
Засаг даргын хувьд бол улс төржилт гэдэг зүйлээс холдож, төрийн ажилд орох учиртай. Улс төрийн намын даргын ажил бол үндсэндээ хаягдаж байгаа. Улс төрийг 2012 онд хийгээд дууссан, одоо бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллах л хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай багийнхан юу мэдэж чадах вэ тэр бүхнийг дайчлах, цаашлаад ард түмний санаа бодол, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулах гээд ур ухаан шаардсан ажил.
-Өмнө нь Ардчилсан нам цөөнхийн, шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байлаа. Одоо засгийн эрх барихад бэрхшээл хэр байх юм?
-Мэдээж бэрхшээл байлгүй яахав. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй. Шүүмжлэх бол амархан. Ажил хийнэ гэдэг хэцүү. Ажлыг аль болох цалгардуулахгүй, хурдан хугацаанд бүтээмж сайтай гүйцэтгэх нь чухал. Ер нь төрийн байгууллага гэдэг үйлчилгээний байгууллага. Үүнийгээ л ойлгочих хэрэгтэй. Энэ чиглэл рүү орохгүй бол дарга гэдэг бусдаасаа тасарчихсан, чөлөө зөвшөөрөл олгодог, шалгадаг, хянадаг, загнадаг, зардаг гээд өөрсдийгөө арай өөрөөр ойлгочихсон ийм ойлголт байдаг юм байна. Эзэн хаан шиг эрх мэдэлтэй гэж боддог шиг байгаа юм. Үүнийг л байхгүй болгоё гэж байгаа. Яагаад гэвэл та бол төрийн ажлыг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний ажилтан. Аймагт харъяа агентлагууд, суманд бол сумын Засаг даргын Тамгын газар түүний харьяа мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бусад салбарынхан төрийнхөө үйлчилгээг хурдан шуурхай, хөнгөлөлттэй, нээлттэй хэлбэрээр үзүүлээчээ гэсэн зарчим руу бид түлхэж байгаа. Сая сумдаар явахдаа ийм л юм ярьж явсан. Одоо агентлагийн дарга нар сумдын дарга нар руу өгч байгаа мэдээлэл бол ердөө л энэ. “Хүнд сурталгүй үйлчилж, иргэддээ ажлаа танилцуул, тэднийг сонс” гэж хэлж байгаа. Ингэж байж төрийн ажлыг явуулахгүй бол болохгүй юм байна.
Аймгийн даргаар сонгогдоод нэг жил зургаан сар болж байна. Энэ бол 18 сар гэсэн үг л дээ. Аймаг, сум, баг, харьяа агентлагуудад хамтран ажиллах баг бүрдсэн гэж үзэж байгаа. Хариуцлага хүлээх, төрийн үйлчилгээг явуулах ийм баг бүрдсэн. Одоо хоёр жил зургаан сарын хугацаанд ерөөсөө хурдтай ажиллах л үлдсэн. Иргэдэд төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлэх ийм үе рүүгээ орж байна.
-Та манай аймгийн хэд дэх засаг дарга бэ. Энэ бол хүн бүрт тохиогоод байдаг түүхэн үе биш шүү дээ?
-Засаг дарга гэдэг ойлголтоос хойш бол С.Гүндэнбал, Л.Жавзмаа, Ч.Раднаа, М.Оюунбат дарга нарын дараа тав дахь Засаг дарга. Аймаг байгуулагдсанаас хойш олон дарга, захиргааны дарга нар байсан. Тэднээс бол 20 дахь нь.
-Төрсөн нутаг усны унаган хүү гэдгээрээ бол?
- Зургаа дахь нь юм шүү дээ. Өмнө нь дандаа гадны хүмүүс томилогдож байсан. Г.Бадарч даргаас эхлэн аймгийг нутгийн унаган хүмүүс удирдаж эхэлсэн.
- Та багаа бүрдүүлэхдээ нутаг амь хэр гаргав даа?
-Миний ойлголтоор бол энэ аймагт өсөж төрсөн, үе удмаараа энэ аймагт амьдарсан хүмүүс арай илүү хариуцлага хүлээнэ гэж ойлгодог. Ядаж ичих булчирхайтай байна. Хүрээлэл ихтэй байгаа учраас янз янзын юмнаас айдаг. Үр удам, хойч үеэ боддог. Энэ чанараараа нутаг амь байдаг учраас нутгийнхаа хүмүүсийг удирдах албан тушаалд тавьчихыг бодно. Монгол Улсын иргэн хаана ч ямар ч албан тушаалд ажиллаад, амьдраад явах эрх нь нээлттэй. Гэхдээ л миний хувьд бодлого гэж байгаа. Одоо Эрдэнэт хот буюу Орхон аймагтай иргэдийн шилжилт хөдөлгөөн, харьяалалын асуудал байна. Энэ талаар Булган аймагт бас хар хайрцагны бодлого байх ёстой байдгийг би хэлээд байгаа юм. Манай аймаг чинь газар нутаг жижиг, хүн ам цөөн. Яг Монгол улсын төвд, “хавиргандаа” 100 гаруй мянган хүн амтай том хоттой. Ганц Эрдэнэт ч гэлтгүй олон хүн амтай том аймгуудтай хөрш. Энэ жижиг аймгийн хувьд бидэнд өөрийн гэсэн “нутгийн үзэл” байхгүй бол цаашаа оршин тогтноход хэцүү. Саяхан л Эрдэнэт хоттой нийлүүлэх гээд бужигнаж байсан түүх бий шүү дээ. Үүнийг мартаж болохгүй. Өөрсдөөс маань их зүйл шалтгаалж байгаа. Бид өөрсдөө их нүүгээд, яваад л байвал энэ асуудал гарч ирнэ. Бид улам нягтарч аймгийн төвийн 12 мянган хүнийг 30 мянган болгоноо, хот болноо гэж зүтгээд, нэгдэх юм бол энэ асуудал холдоод явчихна.
-Энэ Засаг дарга болсон түүхэн үедээ юу хийж үлдээх юмсан гэж боддог бэ?
-Би Булган аймгийг нэг аймгийн дайтай болгоё л гэж зорьж байгаа. Аймгийн хэмжээнд жишиг сум гэж ямар байдаг юм, ямар засаг захиргааны нэгжийг сум гэж хэлэх юм бэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амьдрал, үйлдвэр, үйлчилгээ, нийгмийн арга хэмжээ ямар байх вэ гээд олон талаас нь хөгжүүлнэ.
- “Жишиг сум” сум ямар байх вэ?
- Ийм нэг жишиг юм харуулья гэсэн бодолтой байгаа. Булган сумыг хот болгоё гээд төлөвлөлтөө хийчихсэн. 30 мянган хүн амтай хот болгохоор 2030 он хүртлэх хугацааны мастер төлөвлөгөө гарчихсан байгаа. Сумдыг загвар болгож эхлэж байна. Хутаг-Өндөр сумыг жишиг сум болгохоор ажиллаж байгаа. Сумаа үйлдвэрлэл үйлчилгээгээр хангах иргэд ямар ажил орлоготой байх юм гэдгийг бид нар жишиг болгоод өгье. Ингээд тогтчихвол өөрсдөө цаашаа хөгжөөд явчихад болно гэж харж байна. Хутаг-Өндөр суманд хөрөнгө оруулалт нилээд хийж байгаа. Жишиг сумын хөрөнгө оруулалт таван тэрбум төгрөг орчихсон. Дээр нь аж үйлдвэрийн парк Монгол Улсын хэмжээнд 99 суманд байгуулахаар болсон. Энэ жил туршилтын хэмжээнд таван суманд хийж үзэх гэж байгаа. Улсын хэмжээний 300 гаруй сумаас таван сумыг сонгосон. Түүний нэгд нь Хутаг-Өндөр сум сонгогдоод явж байна. Энэ бол бидний бас том давуу тал. Тэгээд аж үйлдвэрийн паркаа дагаад бүтээн байгуулалтууд босно. Тэнд цардуулын үйлдвэр барихаар ярьж байна. Дээр нь үр тарианы 15 тонны элеваторын төсөлд хамрагдсан. Удахгүй баригдана. Мөн сүүн бүтэгдэхүүний жижиг цехүүд, ноос ноолуурын үйлдвэр гээд дагалдах бүтээн байгуулалтууд босоод ирнэ. Яг ийм жишгээр сумдаа бүсчилсэн. Хялганат, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэсэн дөрвөн бүсэд хуваагаад үзэж байгаа. Аймгийн төв бол тусдаа явж байгаа учраас энэ дөрвөн бүсээрээ цаашаа хөгжөөд явчихъя. Аймгийн Засаг дарга болоод нэг юман дээр их эмзэглэсэн дээ. Хүн ам их цөөхөн байна. Аймгийнхаа төвд 12 мянгахан хүн амтай аймаг Говь-Алтай, Дундговь манай гурав байна даа. Хүнээ өсгөе. Хүн өсөхгүй бол бид цаашаа оршин тогтноход хэцүү. Хүн оршин тогтноход гурван хүчин зүйл байгаа.
Нэгд: Инженерийн шугам сүлжээтэй тохилог орон сууц. Одоогийн байдлаар 320 айлын орон сууц намар ашиглалтад ороод эхэлнэ. Одоо бол 20-иод компани үйл ажиллагаа явуулж эхлэлээ. Орон сууцан дээр долоон компани ажиллаж байна. Тэгэхээр хүн амьдрах орчин бүрдэнэ ээ гэж харж байгаа. Хоёрт: Нийгмийн үйлчилгээ чанартай байх буюу үр хүүхэд нь сурч хүмүүжих сургууль цэцэрлэг, эмнэлэг, бусад соёлын байгууллагууд стандартын шаардлага хангасан түвшинд ажилладаг байх ёстой. Гуравдахь нь ажлын байр. Энэ гурав цогцолж байж хүн амьдрах нөхцөл бүрдэнэ.
Төрд ажиллаж байгаа нь болдог юм байж. Бусад нь яаж амьдрах юм. Ерөөсөө л хувийн хэвшил үүрч яваа шүү дээ.
Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжье. Ажиллах орчинг бий болгоё гэсэн хөтөлбөр бий. Үйлдвэрийн бүс гаргаж өгч байгаа. 20 га-д үйлдвэрийн район гаргаж өглөө. Барилгын материал энд байна. Модны чиглэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийн бүс бас байх юм. Бусад хөнгөн үйлдвэрүүд ч байна.
Үйлдвэрийн бүст төрөөс хийх, зохицуулах ёстой зүйлийг нь хангаад өгье гэсэн бодлого баримталж байна. Эрчим хүч, дэд бүтцийн хамааралтай зүйлийг нь төрөөс хөрөнгө гаргаад ойртуулаад аваачаад өгье. Та тэнд нь юмаа хий. Хөрөнгө мөнгө дутдаг юм бол хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулья. Төр, хувийн хэвшил хоёрыг хамтарч юм хийдэг болгоё. Анхнаасаа хамтарч ажиллая. Нэг үйлдвэр байгуулах гээд бариад эхэлж байхад нь мэргэжлийн хяналт нь, стандарт, эрүүл мэндийн байгууллага зэрэг шалгадаг, зөвшөөрдөг газар нь очоод зөвлөгөөгөө өгөөд хуулийн дагуу хамтран ажиллаж, тусалдаг ийм хэлбэр рүү оруулья гэж шийдэж байна. Ингэж хамтран ажиллавал жижиг дунд үйлдвэрүүд, ажлын байр нэмэгдэнэ.
Хүнийг барилга барьчихсан хойно нь “буулга, нураа, зогсоо” гэдэг юм байж болохгүй ээ. Анхнаасаа цуг хамтарч хийвэл ийм юм гарахгүй л байхгүй юу. Тэгээд ийм хэлбэр рүү оруулж байгаа.
-Барилгын ажлыг зогсоолоо, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарлаа л гэдэг шүү дээ?
-Одоо бид барилга дээр мэргэжлийн хяналтыг байнга очиж анхнаасаа цуг хараад хянаад яв гэдэг шаардлагыг хэлж байна. Болж өгвөл долоо хоногт нэг удаа очиж бай. Гэхдээ очихдоо түрүүн ирэхэд ийм алдаа байсан. Одоо үүнийг зас гэдэг шаардлагыг тавиад хурдан хурдан засаад явахад болно шүү дээ. Ийм хэлбэр рүү оруулж байгаа. Хот төлөвлөлтийг мэргэжлийн архитехтор, мэргэжлийн инженерүүдээр нь хийлгэсэн. Тэд ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүс нь зургаа гаргаад яг тэр хэлбэрээр нь бид явах ёстой. Тэгж гэмээн бид жинхэнэ утгаараа хөгжинө. Өнөөдөр бид хотын төлөвлөлтийг Европоос хуул гэж байгаа. Тэнд 10, 20, 30 мянган хүнтэй хот ер нь ямар байдаг юм. Хэдий хэмжээний нутаг дэвсгэрийг хамардаг юм, ямар үйлчилгээ дэд бүтэц байдаг юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр бид хотоо тэл тэл гээд байвал ус, дулааны шугам залгана, мөнгө, өртөг нэмэгдэнэ. Энэ нь эргээд байшин үнэтэй болно. Хэрэглээ үнэтэй болно. Тэгэхээр стандартаараа л барилга хооронд ямар зайтай байх гэдгийг харах юм. Дэлхий нийтээрээ хөгжөөд ирсэн загвар гэж нэг юм байна. Бидэнд шинээр сэдээд ч байх юм байхгүй. Зүгээр л маш сайн хуул. Манай нөхдүүд бас ажиллаж байна. Яг жинхэнэ архитекторын зааснаар л юмаа хийж байна. Хэн нэгэн даргын үзэмж биш юм. Мэргэжлийн бус юм чинь нөгөө замбараагүй зохион байгуулалтгүй хот болж хувирна шүү дээ.
-Хүний хэвшиж заншсан зүйл гэдэг бол хэцүү. Манай аймагт засаж болмооргүй зүйл гэж байна уу?
-Ер нь тийм нэг назгайдуу л даа. Үүнийг жаахан эрчим оруулъя гэж үзэж байгаа. Ер нь хувь нь ч ялгаагүй хувьсгал ч ялгаагүй. Төр жаахан назгай байсан байна. Хариуцлага гэдэг юм тун сул байсан. Өө ингээд болдог. Ийм л байдаг юм. Ийм маягийн юм байсан.
Дэлхий ертөнц тэр чигээрээ хурдтай хөгжиж байна. Бид ч гэсэн хөгжих ёстой биз дээ. Бид сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстой. Дээр нь Булганчууд бид нэгдэж ажиллах ёстой. Булган гэсэн нэг сэтгэлийн гал байгаа тэрийг бадраах учиртай. Ингэж байж цаашаа явах ёстой гэж би харсан л даа. Тэрний нэг хэлбэр маань Улаанбаатар хотод болсон нутгийн уугуул иргэдийн уулзалт. Энэ их үр дүнтэй сайхан ажил болсон. Ганц нэг сум жаахан назгай байна. Байгаа юмандаа эзэн болохгүй байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс сэтгэлээрээ ажлаа хийхгүй бол байгууллагын өнгө үзэмж, ажил байдал шууд л харагддаг байхгүй юу.
-Ардчилсан нам гарч ирлээ. 23 жилийн дараа та бүхнийг ард түмэндээ шалгалт өгч байгаа ойлгож болох уу?
-Бид 23 жил Булган аймагт сөрөг хүчин байсан. Та нар ийм байна бид ингэнэ гэж ярьдаг байсан. Одоо тэрийгээ л хийх ёстой. Тэр нь шалгалт гэж ойлгож болно. Би бол тэгж л боддог. Хамтран ажиллаж байгаа нөхдүүдэд ч би тэгж хэлж байгаа. Ард иргэд та нарыг харж байна гэж. Аливаа юм цэгцтэй л байх ёстой. Тэр чиглэл рүү шахаж тэр чиглэл рүү ч манайхан ажиллаж байна.
-Ард түмэн хүсэж, хүлээж байсан зүйлээ хийгээсэй гэсэн дээ та бүхнийг сонгосон байгаа?
-Тийм ээ. Ард иргэдэд хүлээлт байсан. Булганыханы амьдрах нөхцлийг сайжруулах гэж ярьж байна. Тэрийгээ хийж чадах юм уу. Ер нь бидний амьдрал яаж дээшлэх юм. Яаж сайжрах юм гэдгийг харж сонголт хийсэн.
Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямрал болж байна. Монгол улс жижигхэн учраас түүнд өртөж байна. Манай эдийн засаг гаднаас хамааралтай. Үеийн үед гаднаас хамааралтай явж ирсэн. Гадаадад жаахан хямрал гарахад л тэр нь хүндээр тусаад байдаг. Тийм учраас бид нөөц бололцоогоо дайчлаад өөрсдийгөө дэмжье. Ядаж өөрсдийнхөө түүхий эдийг гадагшаа гаргахгүй байж орон нутагт үйлдвэрлэл эрхлэхийг дэмжье гэж байгаа юм . Жишээ нь: Эрдэнэтэд зуурмагийн үйлдвэр эрхэлдэг таван компани манайхаас хайрга дайрганы орд өгөөч гэж гуйж байгаа юм. Би уучлаарай өгөхгүй ээ л гэсэн. Бид та нарт түүхий эдээ өгчихөөд буцаагаад блок тоосго болгоод нэмүү өртөг шингээж худалдаж авдаг үе өнгөрсөөн. Та хэд үйлдвэрээ манай аймгийн нутаг дээр гаргаад ир. Заавал Булган сум биш Хангал, Бугат, Сэлэнгэ, Орхон байж болно. Манайд аж ахуйгаа бүртгүүл. Татвараа төл. Манайхаас ажиллах хүч ав. Тэгээд Эрдэнэт рүү бүтээгдэхүүнээ зар. Тэгвэл цахилгаан эрчим хүчтэй газар зөвшөөрлийг чинь өгье л гэдэг шаардлага тавьж байгаа.
-Хүнтэй ажиллах хэцүү юу ?
-Хамгийн хэцүү юм хүнтэй ажиллах. Итгэх л хэрэгтэй. Тэгж байж хүнийг ажиллуулна. Урам зориг өгдөг байх ёстой юм байна. Баг болох хэрэгтэй юм байна. Итгэж байж л ажил урагшлах юм.
Баг болж ажиллана гэдгээ зарласан шүү дээ. Багийн тоглолт хиймээр байна. Би бол төрийн үйлчилгээний багийн ахлагч. Та нар өөрсдийн байршилдаа тогло. Үүргээ ухамсарлаж сайн тогло. Тэгж байж баг хожилд хүрнэ. Хэдий чинээ бие биеэ ойлгож хамтарч чадна, төдий чинээ ялалт ойрхон байна. Үгүй бол ялж чадахгүй. Ялна гэдэг маань Булганчууд бидний амьдрал сайжирч бидний хийж бүтээхийг зориод тэмүүлээд байгаа орчин нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Хожигдоно гэдэг маань хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хийх нь бүү хэл ярих ч үгүй байхыг хэлнэ. Багийн тоглолтод хэн муу тоглож алдаа гаргана бид хожигдох магадлал ихэснэ. Багийн нөхдийг чанаржуулж, сайжруулж мэргэжлийн түвшинд тоглолт хийхийг зорьж байгаа.
-Засаг дарга бус хувь хүний хувьд хааяа мөрөөддөг зүйл юу байна?
-Хэний ч хамааралгүйгээр ойн захад юм уу, усны эрэг дээр байгалийн сайханд монгол ахуйгаараа тав тухтай амьдрах.Тийм амьдралыг би их хүсч мөрөөддөг. Бүх л хүн үүнийг хүсдэг байх. Маш тайван сэтгэлийн дарамтгүй амьдралыг бий болгохын төлөө зүтгэж явна даа.
-Таны хобби?
-Шатар, спорт тоглоом, урлагт их дуртай. Сайхан байгальд гараад сэтгэлээ амраах сайхан.
Монгол амьдрал маань ер нь сайхан шүү дээ. Жаахан зав гарвал Баян-Агт руу, нутагтаа байгаа дүүгийнх рүүгээ давхичихдаг. Аргалын утаа, бууц үнэртсэн орчинд очих дуртай. Хөдөө өссөн болохоор багаас дасал болчихсон байдаг байх. Хөдөө очихоороо унтах дуртай.
-Та өдөрт хэдэн цаг ажиллаж байна даа?
-10-12 цаг ажиллаж байна даа
-Номтой хэр нөхөрлөж байна?
-Ном унших зав гарахгүй юм аа. Энэ өөрчлөлт шинэчлэл бүтээн байгууллалт гээд... Төлөвлөгөөт уулзалтууд, ажлын явц байдлын мэдээлэл сонсоод л. Амралтын өдрүүдэд болж өгвөл хөдөө сумдаараа яваад таарах юм даа. Нилээн ачаалалтай ажиллаж байна даа. Манай төрийн албаныхан ч ачаалалтай ажиллаж байгаа. Дарга суугаад ажиллаад байхаар бусад нь дагаад суудаг юм байна.
-Та дарга сайн байвал ажил бүтнэ гэж боддог уу, эсвэл мэргэжилтэн сайтай бол ажил явна гэж боддог уу?
-Хамгийн сайн нь цэрэг. Мэргэжилтэн маш сайн байх ёстой. Мэргэжилтнүүд яг хуулийн дагуу сэтгэл амар ажлаа хийх учиртай. Дарга болоод ч миний хэлсэн үг бий. Тэр удирдлагын хувьд асуудал байгаа. Асуудлыг даргатай ярина л гэсэн үг.
Агентлагийн дарга нар сайн менежер байх ёстой. Удирдлагын хувьд орсон өөрчлөлтийг дандаа байгууллага дотроос нь тавьсан байгаа.
-Таны амьдралын үнэ цэнэ юу вэ?
-Би өөрөө л хүн байх ёстой. Хүн шиг хүн байж үр бүтээлтэй амьдрах ёстой. Намайг өсгөсөн ээж маань хүн байх гэдгийг их ойлгуулсан юм шиг байгаа юм. Чи өөрөө ноён нуруутай байх ёстой гэж байнга хэлдэг байсан.
-Энэ нутгийн хүн гэдгээрээ юугаар их омогшиж явдаг вэ?
-Манайх жижигхэн аймаг ч гэсэн анхдагчид, эх орончид дандаа төрдөг. Орчин ч, сэтгэл ч сайтай улс шүү дээ. Энд нэг энерги байгаад байдаг юм. Үүгээрээ бид омогших ёстой. Газар зүйн онцлог ч байдаг байх. Монголын таван их гол мөрөн урсдаг аймаг. Ийм аймаг байхгүй. Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас хойш усаа дагаж амьдарч байсан юм билээ. Хүннүгийн үеэс төрт ёс үүссэн гол нутаг бол манай аймаг шүү дээ.
Тиймээс их хаадууд Булганы нутаг дээр амьдарч байсан ул мөр болох олон балгас, хиргэсүүрүүд байдаг энерги шингэсэн газар. Ийм сайхан газар нутгаа бид хайрлаж өвлүүлэх ёстой. Тиймээс “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох хөтөлбөрөө баталсан анхны аймаг болсон шүү дээ.
-Та хэр сэтгэл хөдлөлтэй хүн бэ. Сэтгэл хөдлөлөөрөө асуудлыг шийдэх үе байх уу?
-Гайгүй шүү. Өрөвдмөөр зүйл дээр нулимс унагах гэнэ. Инээмээр зүйл дээр инээнэ. Үүнийгээ нийтэд ил гаргахгүй талдаа. Сэтгэл хөдлөлөөр ажил шийдэхгүй ээ. Хүний амьдрал шүү дээ.
-Энэ хүнд “баярлалаа” гэж хэлэх юмсан гэсэн бодол төрдөг үү?
-Зөндөө байгаа. Маш их байлгүй яахав. Одоо бол Булганыхаа ард түмэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлэх байна даа.
-Та хэр их хөрөнгөтэй хүн бэ? Аймгуудын Засаг дарга нарын дунд хөрөнгөөрөө дээрээсээ дөрөвт бичигдсэн байна лээ?
-Сая хөдөөгүүр явахад иргэд асууж байна лээ. Уг нь жилийн цэвэр ашиг нь тэрбум төгрөгөөс дээш тооцогддог хүнийг тэрбумтан гэдэг юм билээ. Миний хувьд бизнесийн салбарт ажиллаж байсан 15 жилд сайн муу зовлон жаргал бүгдийг нь үзэж туулсан, нойр хоолгүй зүтгэж явсан хүний хувьд жаахан хөрөнгө бий. 2007 онд нэг үйлчилгээний төв барьсан. Одоо зах зээлийн ханшаар тэрбум төгрөгөөр үнэлчихсэн юм. Байшингаа л тэгж үнэлсэн юм. Үндсэн хөрөнгө байгаа нь үнэн л дээ. Одоо гэр бүлийн хүн маань бизнесээ аваад явж байгаа. Ашиг хонжоо харахгүй, авлигад өртөхгүй амьдраад явах бололцоотой гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд та Булганчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Булганчууд минь бие биедээ итгэж, аливаа ажлыг сэтгэл гаргаж хийгээчээ. Бид чинь халх Монголын түүхийг дангаараа шахуу бичсэн бахархам түүхтэй, гэрэлт ирээдүйтэй, бүтээлч өнөөдөртэй ард иргэд шүү дээ. Булганчууд бид нэгдэж ажиллаж чадвал Булган нутаг минь улам өнгө гэрэлтэй болж хөгжиж цэцэглэнэ.
Eh surbalj ni Bulganii medee sonin shuu dee. Gariin useg bh heregtei bh. Niitleliig niited hurgesend talarhal ilerhiiliye. Hoishid eh survaljiin neriig bicheerei
Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Bulgan
Eh surbalj ni Bulganii medee sonin shuu dee. Gariin useg bh heregtei bh. Niitleliig niited hurgesend talarhal ilerhiiliye. Hoishid eh survaljiin neriig bicheerei
2014.06.25
2014.06.25
Сэтгэгдэл бичих