Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Автомашингүй өдөр”-өөр зарим худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүх нийтээр спортыг дэмжих “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Иргэдийг “Улаанбаатар–Марафон”–нд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр боллоо.
Нийслэлийн Засаг даргын “Худалдаа үйлчилгээний зарим байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн 06 дугаар сарын 07-ны Бямба гарагийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүх нийтээр спортыг дэмжих “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Иргэдийг “Улаанбаатар–Марафон”–нд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр боллоо.Нийслэлийн Засаг даргын “Худалдаа үйлчилгээний зарим байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн 06 дугаар сарын 07-ны Бямба гарагийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























