Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
МҮАН найман жилийн ойгоо тэмдэглэж байна
Монголын улс төрийн намуудын нэг Монголын Үндэсний ардчилсан нам үүсэн байгуулагдсны 8 жилийн ой энэ сард тохиож байна.
Анх 2006 онд Үндэсний шинэ нам нэртэйгээр байгуулагдаж, Улсын дээд шүүхийн 2006 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлж байсан уг нам 2011 оны 10 дугаар сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/ болж нэрээ өөрчилсөн юм.
Үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзлээр гол үзэл баримтлалаа болгосон тус нам үндэсний эрх ашгаар засаглаж, монгол хүн, Монголын эрх ашгийг аливаа бүхнээс эрхэмлэн дээдлэх гол үзэл санаатай.
Тус намыг санаачлан байгуулалцсан хүний нэг бөгөөд анхны дарга нь М.Энхсайхан юм. Тэрбээр Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өдгөө тэрбээр МҮАН-аа удирдан ажиллаж байгаа. Мөн тус намыг Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт, УИХ-ын гишүүн Ц.Цолмон даргалж байсан.
2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН МАХН-тай эвсэж, “Шударга ёс” эвсэл байгуулан оролцсон бөгөөд тус эвслээс 11 гишүүн өдгөө УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. Үүнээс УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг, Д.Батцогт, М.Сономпил, Г.Уянга нар МҮАН-ын гишүүд юм.
Тус нам байгуулагдсны 8 жилийн ойн хүрээнд өнөөдөр намын удирдлагууд нь сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Уулзалтын үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан намын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг товч танилцуулсан илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон намын ахмад гишүүд, дэмжигчид оролцов.

Мөн энэ үеэр намын үйл ажиллагааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, гишүүний батлах, намын дүрэм, ном товхимол танилцууллаа.
Монголын улс төрийн намуудын нэг Монголын Үндэсний ардчилсан нам үүсэн байгуулагдсны 8 жилийн ой энэ сард тохиож байна.Анх 2006 онд Үндэсний шинэ нам нэртэйгээр байгуулагдаж, Улсын дээд шүүхийн 2006 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлж байсан уг нам 2011 оны 10 дугаар сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/ болж нэрээ өөрчилсөн юм.

0 Сэтгэгдэл