Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуны амралтаараа юу хийх вэ


Сургуулиуд амарч, зуны амралт эхэлж байгаа энэ өдрүүдэд амралтаа зугаатай, үр дүнтэй өнгөрөөх хүсэл хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд ч бий. Тэдний энэ хүслийг биелүүлэхээр улсын хэмжээнд 50 гаруй, нийслэлийн хэмжээнд 20-иод зуслан нэгдүгээр ээлжийнхээ амрагчдыг аваад эхэлсэн. Энэ жил хүүхдийн байгууллагууд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” чиглэлээр ажиллаж буй учраас зуслангууд ч мөн адил амралтын хугацаандаа гэр бүлийн сургалтыг явуулахаар болсон гэдгийг өмнө мэдээлж байсан билээ. Энэ  ажлынхаа хүрээнд Монголын зуслангуудын холбооноос 150 гаруй бүлгийн багш, ахлах удирдагчдийн сургалтыг зохион байгуулж, МУБИС-ийн нийгмийн ажилтын сургуулийнхантай хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр оюутнууд дадлагаа зуслангуудад хийхээр болсон юм.

Ингээд нийслэлийн ойр орших зарим зуслан болох Монголын хүүхдийн ордон руу холбогдож, үйл ажиллагааных нь онцлог болоод хүүхдүүдэд зориулсан зуны тусгай сургалтынх нь талаар сонирхлоо.

“Найрамдал” зуслан

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан энэ жил долоон ээлжээр амрагчдаа хүлээж авна. Эхний ээлж энэ сарын 2-ноос эхэлсэн. Ээлж бүр долоо хоног үргэлжилнэ. Эхний гурван ээлжинд 8-12 настай хүүхдүүд амрах бол дөрөв, тавдугаар ээлжинд 12-15 настай хүүхдүүд амрах аж. Тавдугаар ээлжинд ОХУ, БНХАУ, Канад, Япон, Солонгос зэрэг орны 250 гаруй хүүхэд ирж амрана. Тиймээс хүүхдүүд гадаад найзуудтай болж, хэлний мэдлэгээ ахиулах боломжтой.

“Нарлаг” зуслан цэвэр орчныг эрхэмлэдэг

“Нарлаг” зуслан нь хүүхдүүдийг байгаль эхтэй танилцах аялал, номтой нөхөрлөх хөтөлбөр болон спортын арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Мөн хүүхдүүдийн нас сэтгэхүйд нь тохирсон хөгжлийн хөтөлбөрөөр сургалт явуулахаас гадна орчин үеийн тоноглолтой диско заал, спорт танхимтай. Аливаа нэг сургалтыг явуулахаас илүү хүүхдүүдийг цэвэр агаар, тохилог орчинд амраах зорилготой зуслан юм.

“Янзага” зуслан

“Янзага” зуслан “Хувь хүний хөгжлийн институт”-тай хамтарч хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг. Мөн эх орноо хайрлах, эх оронч үзлийг бий болгох зорилготой “Эх орон 36” хөтөлбөр явуулдаг гэнэ. Ээлж болгондоо япон, англи, португали хэлний вакум сургалт явуулдаг аж.

“Сэлбэ” зуслан

“Сэлбэ зуслангийн онцлог тал нь амарч буй хүүхдүүдээс санал хүсэлтийг нь авч хөтөлбөрөө боловсруулдаг. Энэ нь хүүхдүүд юуг илүү сонирхож байна тэр талыг нь илүү хөгжүүлэх боломж олгоно гэсэн үг. Тухайлбал, илбн, драмын жүжиг, дуу бүжиг, тайзны соёл зэрэг хүүхдүүдийг хөгжүүлэх олон сургалт явуулдаг байна.

“Ундраа” зуслан

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Ундраа” зуслан “Эрүүл мэндийг дэмжигч зуслан” болох зорилго тавьж ажилладаг. Хүүхдүүдийг амрах хугацаанд эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлж, амьдрах ухаанд сургах, гоо зүйн хүмүүжил олгох зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуудаг аж.

Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй зуны сургалтууд:

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан