Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга Бээжин хоттой тодорхой төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа
Бээжин хотын дарга Ван Аньшүнь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг 2014 оны 6-р сарын 5-нд хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжин хотын даргад цаг зав гарган халуун дотноор хүлээн авсанд нь талархаад, “Манай хоёр улс бол уул усаар холбогдсон өнө мөнхийн хөршүүд билээ. БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Тиймээс нийслэл хотуудын харилцан хамтын ажиллагаа нь 2 улсын харилцаанд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцааны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны  гэрээ байгуулсаны 20 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газраас 2014 оныг “Хоёр улсын найрсаг солилцооны жил” болгон зарлаж, өргөн хүрээний олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү найрсаг солилцооны жилийн хүрээнд миний бие Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна” гэлээ.

Бээжин хотын дарга Ван Аньшүнь  “Аливаа улсын нийслэл нь эдийн засаг, нийгэм, боловсрол, соёлын төв байдаг. Манай хоёр нийслэлийн харилцааны түүхэн давуу талаа ашиглан хамтран ажиллаж, улс орондоо хувь нэмрээ оруулах сайхан боломжтой. Тиймээс бид Бээжин хотод нээлттэй бодлого хэрэгжүүлж арвин туршлагатай болсны хувьд “Хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежмент”, Бээжин хотын томоохон компаниудыг Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор худалдаа, эдийн засгийн чиглэлээр, БНХАУ-д 8000 гаруй оюутан суралцаж байгаагийн ихэнх нь нийслэл Бээжин хотод суралцаж байгаа тиймээс Соёл урлаг, боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна гэлээ.
Уулзалтын  төгсгөлд нийслэлийн Засаг ларга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны дэвшүүлсэн саналыг бүх талаар дэмжин ажиллана. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг УИХ –аар батлуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  хоёр хөрштэйгөө аялал жуулчлалын салбарт ахиц гаргах бодлого барин ажиллаж байна. Бид цаашид Бээжин хоттой тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан