Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“МИАТ” ХК нэг сая 180 мянган ам.доллар хэмнэжээ

Төрийн өмчийн хорооноос “МИАТ” ХК –ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар инженер, техникийн бүрэлдэхүүн “Боинг В767-300” агаарын хөлгөндөө хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж дууссан тухай мэдэгдлээ.

Инженер, техникийн бүрэлдэхүүн “Aero Sale” компаниас түрээсэлж буй “JU-1011” бүртгэлийн дугаартай “Боинг В767-300” агаарын хөлгөнд “С12” хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг 67 хоногийн хугацаанд хийж  гүйцэтгэсэн байна.

“С12” хүнд хэлбэрийн техник үйлчилгээ нь агаарын хөлөг үйлдвэрээс гарснаас хойш 18 жилийн дараа хийгддэг, үзлэг шалгалтын ажлын цаг хүрээгээр “Боинг В767-300” агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн хамгийн том ажил гэнэ. Тодруулбал “Боинг В767-300” агаарын хөлгөөр нэмэгдүүлсний дараа хийж буй хоёр дахь удаагийн том хэмжээний ажил юм байна. Дээрх ажлыг өөрсдийн хүчээр хийснээр 1 сая 180 мянган ам.долларын үнийн дүнтэй техник үйлчилгээний нөөцийн төлбөрийг байгууллагын орлого болгон компанийн дансанд эргүүлэн татахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан