Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ш.Түвдэндоржийн “дээлийг” тайлуулах төлөвлөгөө

УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах саналаа өргөн барилаа. Өмнөх сайд нь “давхар дээл”-ээс татгалзах хүсэлтээ гаргасныг УИХ өнгөрсөн сарын 15-нд ёсоор болгосон. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн ч төрийн тэргүүн татгалзсан билээ. “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга эхлүүлж өмнөх сайд нь давхар алба хашихгүй хэмээн УИХ-ын гишүүнээрээ үлдэхээр болсон. Гэтэл дараагийн сайдыг парламентын гаднаас биш тэр дундаа Хуульзүйн байнгын хорооны даргыг нэр дэвшүүлж буй учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээж авахгүйгээ мэдэгдсэн. Сайдаас илүүтэй УИХ-ын гишүүнээрээ сайн ажиллах ёстойг нь ч сануулаад авсан. Ерөнхийлөгчийн санаачилга, хэд хэдэн хуулийн төслийг УИХ удаа дараа дэмжихгүй унагааж буй нь зарим гишүүний зохион байгуулалттай үйлдэл гэдгийг нь илчлээд байгаа. Хариуцлага тооцох ёстой сайд нар байгааг сануулсаар өдий болоход ямар нэг арга хэмжээ авахгүй, ил далд хуйвалдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хөндсөн.
Тэгвэл өөр нэг гарц байгааг харуулахаар ҮХАА-н сайдад нэрийг нь оруулж ирсэн Ш.Түвдэндорж гишүүний “давхар дээл”-ийг тайлах талаар өөр зуураа ярилцаж эхэлсэн гэнэ. Тэрээр Нийслэлийн АН-ын дарга байсан учир 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж сонгогдсон билээ. УИХ-ын гишүүнээс татгалзахаар бол жагсаалтын дагуу шинэ хүн нөхөж орж ирнэ. Жагсаалтын дагуу орж ирэх боломжтой хоёр хүн нь Б.Мэдрээ, Л.Гансүх. АН-ын жагсаалтын 11-т Б.Мэдрээ, 12-т Л.Гансүх бичигдсэн. Б.Мэдрээ нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал юм. Гэхдээ түүнийг УИХ-ын гишүүнээр нөхөж оруулж ирэхээс илүүтэй Монголбанкны ерөнхийлөгчид зүтгүүлж байгаа гэх мессэж явна.
Ингэхээр түүний ард жагссан Л.Гансүхэд парламентад орж ирэх боломж олдоно гэсэн үг. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өмнө нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар мөн ажиллаж байв.
Заавал УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, сайдад нэр дэвшүүлэх нь хэнд ашигтай вэ. Үүнийг олон ч хүн Алтангадас фракцын бодлого гэж тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр МоАХ фракцын сайдын суудалд өөрийнх нь харьяаны хүнийг томилуулж байгаа ч цаагуураа энэ нь маш их асуудал дагуулж байгаа гэнэ. МоАХ фракцаас УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг нэр дэвшүүлэх тухай тохиролцсон гэх мэдээлэл гарсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн хэмээн ҮХАА-н сайдад нэр дэвшүүлж, “давхар дээл”-ийг тайлахаар болсныг цаагуураа маш том тохироо хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь МоАХ фракцыг хагаралдуулах гэсэн оролдлого гэж үзэх нь ч бий. Засгийн газраас сайдад нэр дэвшигчээ өргөн барьсан учир УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдэх ёстой. Харин үүнийг АН-ын бүлэг шийдэхэд багагүй асуудал учирч мэдэхээр байгаа аж.

0 Сэтгэгдэл