Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хил хамгаалах алба бодлогоо шинэчлэх цаг иржээ
Дайны үед эх орноо хамгаалахын тулд аль болох бяртай хүчтэй эрсийг хил рүү явуулдаг байсан бол орчин цагт юу юугүй дайсан ороод ирэхээргүй болсон ч хил дээр гарах хэрэг зөрчлийн тоо олширсон учраас хил хамгаалал цаашид арай өөр байдлаар хөгжих ёстой болоод байна. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар өнгөрсөн амралтын өдрүүдэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах өдөрлөг Төв аймгийн Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн төвдөө зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын зарим гишүүн оролцож, Хил хамгаалах байгууллагад тулгамдаж байгаа өнөөгийн асуудлыг шийдэх гарц бий болгохоор ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Энэ ажиллагааны талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хил хамгааллыг хууль эрх зүйн хувьд ч техникийн хувьд ч шинэчлэх цаг ирсэн. Зөвхөн хүний хүчээр хил хамгааллыг өдөр тутам тасралтгүй явуулах аргагүй болоод байна. Учир нь хилийн дагуу хуучин цаг шиг улс төрийн шинжтэй хэрэг гарахаа больж, ахуйн шинжтэй иргэдийн өдүүлсэн хэрэг, эдийн засгийн шинжтэй зөрчлүүд гарах болсон. Бид одоо зэвсэг барьж дайрахаасаа илүү хууль эрхзүйг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Тухайлбал, боомтын аюулгүй байдлыг хамгаалахын тулд хилчид яг л цагдаагийн алба хаагчид шиг иргэдийг торгодог, ялладаг, хэв журам сахиулдаг чиг үүрэг нэмэгдлээ. Тиймээс энэ чиглэлээр бид хэрхэн шинэтгэл хийх вэ гэдгээ боловсруулж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хил хамгаалах байгууллага хилийн бүсдээ гэрээт цэргээр хилээ хамгаалуулах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Өмнө нь цэргийн алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдаар хилээ мануулахад үүрэг хариуцлагаа ухамсарласан, зөрчил илрүүлэлтэд мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой болж байгаа нь харагдсан учраас хилийн албыг гэрээт цэргээр гүйцэтгүүлэх ажил зохион байгуулна” хэмээн ярьсан.

Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан өдөрлөгт хил хамгаалалтад хэрэглэдэг техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, буу зэвсэг, үйлчилгээг танилцуулсан. Сүүлийн жилүүдэд хил хамгаалалтад ашигладаг хэрэгсэл шинэчлэгдэж байгаа ч бүрэн, хангалттай шинэчлэл хийхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах юм.
 Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг хилийн харуулд нэвтрүүлсэн нь эргэн тойрноо шөнө өдрийн цагт хянаж, түүнийгээ богино холбоогоор дамжуулдаг камер, дохиолол хамгаалалтын төхөөрөмж болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж. Гэхдээ эдгээрийг урд хил дээр багахан зайнд л ашигладаг. Тиймээс цаашид Монгол Улсын хил хамгаалалтыг бүрэн автоматжуулах шаардлага байгааг албаныхан дуулгасан юм. Хил хамгаалах байгууллага үйлчилгээгээ танилцуулахаас гадна тусгай албад үзүүлэх тоглолт хийсэн нь сонирхолтой байлаа. Монголчуудын эртнээс морьтойгоо харьцдаг заншлыг хилчид сурамгай эзэмшсэнээс гадна хүний үнэнч нөхөр гэгддэг нохойг хил хамгаалалтад хэрхэн сургасан болон гардан тулаан чадварлаг эзэмшсэн зэргээ энэ тоглолтоор харуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан