Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхий сайд Швейцарь улсад ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай. Тус чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Польшийн Ерөнхийлөгч Л.Качинский, ХБНГУ-ын канцлер А.Меркель зэрэг олон орны төрийн тэргүүн уригдан үг хэлж байжээ.

Энэ удаагийн хуралд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг олон улсын хөдөлмөрийн байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна. Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт ирэх юм байна.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан