Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Тэргэнцэртэй иргэд олон улсын багш нараас суралцав
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв ДЭМБ, Филлипин, Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс сэргийлэх талаар цогц мэдээллийг олгох юм байна. Тус сургалтыг Тэргэнцэр тохируулах, сургагч багш бэлтгэх, Тэргэнцэр түгээх үйл ажиллагааг зохион байгуулах менежерүүдийн сургалт, Тэргэнцэр түгээгч үйл ажиллагаанд оролцогч талуудын хэлэлцүүлэг гэсэн гурван үе шаттай явуулах бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд үргэлжлэх юм.
Сургалтыг гадаад, дотоодын сургагч багш нар удирдан явуулж байгаа ба хот, хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд нээлттэй оролцох боломжтой. Мөн уг сургалтаар бэлтгэсэн сургагч багш нар цаашид хөдөө орон нутагт хүрч ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан