Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг 2.5 жилд татвараас чөлөөлнө гэв
Бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн орж ирдэг. Үйлдвэрлэл эхлээгүй тохиолдолд татварын дарамт үүсгэдэг байсныг үгүй болголоо хэмээн  Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс мэдэгдлээ.

Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан ярихдаа, “Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид юм. Үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа бий. Иймд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Гаалийн  албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болов. Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс дээрх хоёр  хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгаснаар жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх боломж бүрдлээ” гэв.

Түүнчлэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн 40 дүгээр зүйлд Гаалийн тариф, Гаалийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг Засгийн газар эрхийнхээ хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах ба хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч болох заалттай байсан. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр “Улсын чанартай  томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагчийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг нь хоёр жил хүртэл сунгах, эсвэл уг татварын хэсэгчлэн төлөх хугацааг Засгийн газар тогтоож  болно” хэмээн заажээ.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан